etoim.mn
photos/62182564_1204694476376388_608283243036278784_n.png

ШӨХТГ-аас шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд үгсэн хуйвалдаж үнээ нэмэгдүүлсэн нөхцөл тогтоогдоогүй байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга нарт хэрэгжүүлэх шаардлагатай ажлын санал хүргүүлжээ.

Үүнд:

Аж ахуй эрхлэгчдээс ирүүлсэн өртгийн тооцоололд үйл ажиллагааны зардал нь тухайн компанийн бүтцээс хамааран харилцан адилгүй байдаг байна. Тэдний үйл ажиллагааны зардлыг Сангийн яамнаас тооцохдоо: 1 литр шатахуун борлуулахад гарах үйл ажиллагааны зардал нь 225 төгрөг, зээлийн хүү нь 18 хувь хэмээжээ.

Засгийн газрын тогтоолоор өргөн хэрэглээний А-80, Аи-92 автобензиний татварыг 2018 онд тэглэх хүртэл арга хэмжээ авсан. Гэсэн хэдий ч аж ахуй эрхлэгчдийн зүгээс шатахууны үнийг удаа дараалан нэмэгдүүлсээр байна гэж ШӨХТГ-аас мэдээлэв.

Тухайлбал, шатахууны жижиглэнгийн борлуулалтын үнийг худалдаа эрхлэгчид 2019 оны дөрөвдүгээр сард 2 удаа, тавдугаар сард 1 удаа нэмсэн. Гуравдугаар сарын үнэтэй харьцуулахад литр тутамд дунджаар 97-161 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөлийн үйл ажиллагааг тогтмол болгох; тус зөвлөлийн шийдвэрийн эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх

Олон нийт “Хамтарсан зөвлөл”-ийг үнэ тогтворжуулдаг, шийдвэр гаргадаг эрх бүхий байгууллага мэтээр ойлгодог ч энэ зөвлөлийн үйл ажиллагаа тогтмол бус. Иймд хуралдааны шийдвэр буюу “Зөвлөмж” хэрэгжихгүй байна. Энэ нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бий болгож байгаа.

  1. ШӨХТГ-аас газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн төсөлд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулах санал мөн гаргав:
  1. Газрын тосны хангамж, үнийн хяналт, зохицуулалтыг тодорхой болгох,
  2. Салбарын яам, агентлаг болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын оролцоо, эрх үүргийг тодорхой болгох,
  3. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг аж ахуй эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх,
  4. Бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, импортын тусгай зөвшөөрлийг нэгдмэл сонирхолтой, харилцан хамаарал бүхий этгээдэд олгохгүй байх,
  5. Шатахууны үнийг төрөөс хянах зохицуулалтыг бий болгох юм.  

 Газрын тосны бүтээгдэхүүний чанар, стандартад тавих хяналтыг сайжруулахын тулд төрийн итгэмжлэгдсэн лабораторийг яаралтай байгуулах зэрэг юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх