etoim.mn
photos/51b2e4e8bcf0a50450a397155e0ac8ccdd620f43.jpg

Шатахууны үнийн зөвлөл өчигдөр хуралдлаа. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурч байгаа ч манайд эсрэгээрээ үнэ нэмэгдээд буй. Тиймээс энэ сард шатахууны үнийг буулгах чиглэлийг шатахуун импортлогчдод өгөхөөр шийдвэрлэсэн байна.  

Энэ талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Дизелийн түлшний үнийн өсөлтийг буулгах талаар Шатахууны үнийн зөвлөлөөс тавдугаар сарын сүүлчээр аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Энэ талаар шатахуун, дизелийн үнийн өсөлтийг бууруулах, авсан арга хэмжээгээ манай байгууллагад мэдэгдэх ёстой. Хуулийн дагуу зургадугаар сарын тавны дотор авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Тиймээс зургадугаар сарын 15-аас жижиглэнгийн үнийг буулгах арга хэмжээ авна. Цаашдаа ч шатахуун, дизелийн түлшний үнэ буурах магадлалтай байна” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх