etoim.mn
photos/olloo_mn_1559636166_sguuh.jpg

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүнд нэр дэвшигчдийг тодруулсан байгаа билээ. Давж заалдах шатны 26 шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Д.Цогтсайхан, Э.Мягмардорж, Э.Зоригтбаатар, Ц.Өрнөндэлгэр нарыг нэр дэвшүүлжээ.   Анхан шатны 90 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр 13 нэр дэвшигчийг тодруулж Тооллогын төв комисст ирүүлсэн байна. Тодруулбал, Шүүгчдийн зөвлөгөөнөөр Т.Мэндсайхан, А.Насандэлгэр, Ц.Оч, Х.Ганболд, А.Сарангэрэл, Л.Энхтайван, Д.Оюумаа, П.Туяат нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.   Мөн Б.Баатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Мягмаржав, Ж.Оюунтунгалаг, Б.Хажидмаа нарыг Шүүгчдийн зөвлөгөөнөөс нэр дэвшүүлэх саналаа Тооллогын төв комисст ирүүлсэн байна.   Тэгвэл дээрх нэрсүүдээс хоёр шүүгч өөрийн саналаар нэрээ татсан байна. Тодруулбал, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр нар нэрсээ татжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх