Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5cf5fdc1e14de.png

Ховд аймаг өнгөрсөн жил 2232,1 га талбайд тариалалт хийснээр 22.8 мянган тн ургац хураан авч байжээ. Тэгвэл энэ жил 2100 орчим га талбайд тариалалт хийж байна.

Үүнээс одоогийн байдлаар 70 орчим хувь  буюу 1316,2 га талбайд тариалалт хийжээ. 

Тодруулбал, үр тариа нийт 142.3 га талбайд, улаан буудай 3 га, хөх тариа 139 га, овьёос 0.3 га талбайд  тус тус тариалсан байна. Мөн тэжээлийн ургамал буюу  царгас, эрдэнэ шиш зэргийг 170 га-д тарьжээ. 

Үүнээс гадна төмс 526,4 га-д, байцаа, лууван, сонгино, өргөст хэмх, улаан лооль зэрэг хүнсний ногоог нийт 540.5 га-д тариалсан байна.

Ховд аймгийн хэмжээнд 3000 гаруй тариалан эрхлэгч бий. Аймгийн ХХААГ-аас энэ жил тариалан эрхлэгчдийг дэмжих, тус салбарыг хөгжүүлэх зорилгоор 20 тн галла соортын супер элит үр, 20 орчим хүлэмж нийлүүлжээ.

Ховд нутгийн брэнд бүтээгдэхүүн болох “Тарвас”  209, 3 га талбайд тарьжээ

Ховд аймаг тарвас тариалалтаараа бусад аймгуудаас  ялгардаг.  Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 301.5 га талбайд  тарвас тарьснаар  4810, 9 тн тарвас хураан авчээ. Тэгвэл энэ жил 209,3 га-д  тарвасны  тариалалт хийжээ.

Ховд аймгийн 13 суманд тарвас тарьдаг бөгөөд  Жаргалант, Буянт, Ховд сум тарвас тариалалтаараа аймагтаа тэргүүлж байна. Тус сумдын тариалан эрхлэгчид “хучлагатай тариалалт” хэмээх  арга ашиглаж байгаагаараа онцлог юм.

Тариаланчид ихэвчлэн 65-70 хоногийн болцтой үрийг ашигладаг бөгөөд ирэх долоодугаар сарын 10-ны өдөр гэхэд тарвасыг зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж салбарын мэргэжилтнүүд хэллээ. Ховд аймгийн хэмжээнд хүнсний ногоо, үр тариа, тэжээлийн ургамал тариалалтын ажил үргэлжилж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх