Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/kyuhyun-public-service-worker-army-enlistment-2017-1.jpg

Өнгөрсөн сарын 7-нд цэргээс халагдсан даруйдаа “The Day We Meet Again" гэх өөрийн гурав дахь соло цомгоор эргэн ирэлтээ хийсэн Kyuhyun цэргийн алба хааж байх үеийнхээ дурсамжийг хувуулцжээ. 

Тэрээр цэргийн алба хааж байх үеийнхээ талаар ярихдаа: Би жинхэнэ цэргийн алба хаахыг хүссэн ч харамсалтай нь тэр боломжгүй байсан. Гэхдээ өнгөрсөн 2 жил үнэхээр муугүй байсан бөгөөд цаг хугацаа бодсоноос ч маш хурдан өнгөрсөн. Би урьд нь тогтмол цагийн хуваарьтай ажил хийж үзээгүй байсан болохоор 09:00-18:00 цаг жаахан хэцүү санагдаж байсан.  Би бүр баасан гарагийг тэсэн ядан хүлээгээд пүрэв гарагт сэтгэл догдолдог байсан гэжээ.

Мөн цэргийн алба хааж байхад усанд орно гэдэг хамгийн хэцүү даваа. Хүмүүс хөөе энэ Kyuhyun байна тэрийг харъя гээд л их хэцүү байсан гэжээ.

Үүний дараа тэрээр өөрийн шинэ уран бүтээл болох “Aewol-ri” дууныхаа талаар  ярьсан байна. Тэрээр "Би Жэжү арлын Aewol-ri д байхдаа дуугаа бичиж байсан. Амьдралын хамгийн хэцүү мөчүүдийн нэг бол чи хэн нэгэнд хайртай байлаа ч тэр хүн чинь чамд хайргүй байх. Тиймээс энэ дуугаа хийсэн юм" гэжээ. 

Түүнчлэн тэрээр үргэлжлүүлэн  "Би эрэгтэй уран бүтээлчидтэй их нөхөрсөг байдаг ч эмэгтэйчүүдтэй яаж харилцахаа мэддэггүй гэсэн байна. Гэхдээ Kyuhyun "Section TV"-д өгсөн ярилцлагандаа өөрийн идиал тайпаар Blackpink хамтлагийн ЖиСүг нэрлэжээ.  Түүний энэ ярилцлагын дараа ELF-үүд түүнийг хэтэрхий хачин сонголт хийлээ хэмээн харамсангуй байгаагаа илэрхийлсэн байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: soompi.com

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх