etoim.mn
photos/bdce5a62d23d475c93298c3fbd2ad5e4.webp

1. Full House

Бидний нэрлэж заншсанаар "Миний байшин" кино жагсаалтыг тэргүүлжээ. Тус киноны гол дүрд жүжигчин дуучин Rain жүжигчин Сон Хэ Кютэй хамтран тогложээ.

2. Secret Garden 

Тус кинонд жүжигчин Ха Жи Вон болон Хюн Бин нар хамтран тогложээ. Тус кино нь инээдмийн кино төрөлдөө хамгийн анхны уран зөгнөлт хийсвэр төсөөллийг гаргасан гэж ярилцах нь бий. 

3. Masters Sun 

Тус кинонд жүжигчин Со Жи Соб болон Гун Хёо Жин нар хамтран тоглосон бөгөөд энэхүү кино нь дэлгэцээр гарсан даруйдаа дэлхийд Солонгос улсын нэрийг гаргасан шилдэг бүтээлүүдийн нэгд бичигдсэн билээ. 

Мөн кино шүүмжлэгчдийн зүгээс тус киног төгс хэмээн дүгнэсэн бөгөөд гол дүрүүдийн жүжигчдийг өөрөөр харах боломж олгосон сайн бүтээл боллоо хэмээн дүгнэж байжээ. 

4. My Love From the Star

Бидний нэрлэж заншсанаар "Одноос ирсэн миний хайр" кино энэхүү жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ. Киноны гол дүрд жүжигчин Жон Жи Хён залуу жүжигчин Ким Сү Хёнтой хамтран тоглосон юм. 

5.  My girls friend is a Guminho

2010 оны Солонгосын шилдэг бүтээл SBS телевизийн 16 ангит тус кино нь дуучин, жүжигчин И Сын Ги болон Шин Ми На нарын анхны хамтрал юм.  Гү Ми Хо буюу 9н сүүлт үнэг нь Солонгосын эртний зохиолуудад гардаг домог бөгөөд домогт өгүүлсэнээр үнэг 500 жилийн турш хоригдон амьдарч байгаад суллагдахдаа Гү Ми Хо гэдэг нэртэй үзэсгэлэнт бүсгүй болон хувирдаг. Тэрээр мөн сайхан бүсгүйчүүдээс эхлээд дур булаам эрчүүдэд хүртэл хувирч чаддаг хэмээн өгүүлдэг гэнэ. 

6. My Lovely Sam Soon

"Миний нэр Ким Сам Сун" кино нь Солонгосын уянгын инээдмийн төрөлд шинэ өнгө төрх нэмсэн гэгддэг бөгөөд тус киног гарснаас хойш хосуудын хайрын илрэл буюу насанд хүрэгчдэд зориулсан үг хэллэгийг харамгүй хэрэглэдэг болжээ.  Киноны гол дүрд жүжигчин Ким Су А болон Хён Бин нар хамтран тогложээ. 

7. Boys over flowers 

Хятадын "Солирын од" киноны Солонгос хувилбар болсон тус кино нь гол дүрүүдийн алдарт хүрэх замыг нээж өгсөн гэхэд хилсдэхгүй. 

8. Coffee Prince

Солонгосын түүхэн киног эс тооцвол эмэгтэй хүн эрэгтэй хүний дүрд тоглосон анхны кино гэж хэлж болох тус кино нь гарсан даруйдаа үзэгчдийн анхаарлыг татаж хамгийн өндөрт хандалт авч байсан. Кино гол дүрийг жүжигчин Гон Ю болон Юүн Ын Хе нар тоглосон юм. 

9. Fated to love you

Жүжигчин Жан Хюк болон Жан На Ра нарын хоёр дахь хамтрал болсон "Чи миний хувь тавилан" кино нь гэгээлэг хайрын түүхийг өгүүлдэг. Бас бодит амьдралд маш их дөхөж очсон хэмээн судлаачид дүгнэж байжээ. 

10. She was pretty 

Жүжигчин Пак Со Жүн болон Хван Жун Ым нарын хамтран  тоглосон "“Тэр хөөрхөн байсан” кино тус жагсаалтын 10 дугаарт жагсжээ.

11. Kill me, Heal me

монголчууд бидний нэрлэж заншсанаар "Миний долоон араншин" гэх энэхүү кино нь амьдралд байдаг ч төдийлөн мэдэгдээд байдаггүй хүний сэтгэл зүйн өвчний хүнд төрлийг хөгжилтэй байдлаар харуулж чадсан юм.

12. It’s Okay, That’s Love

"Зугээрээ энэ бол хайр" уран сайхны кинонд Жүжигчин Жу Ин Сон болон Гон Хю Жин нар хамтран тогложээ. Энэхүү кино нь өгүүлж байгаа сэдвээрээ үзэгчдийг байлдан дагуулж чадахын зэрэгцээ шинэ залуу уран бүтээлчдэд хөлөө олоход нь дэм болсон хэмээн тооцогддог юм байна. 

13. Goong

"Гүүн" буюу "Гүнжийн цаг" кино нь тус жагсаалтын 13-рт жагсжээ. 

14. "What's wrong with Secretary Kim”

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: soompi.com

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх