Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/79284f___x974.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Завхан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох зорилт тавьсан байдаг.

Энэ дагуу Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын барилгын ажлыг тавдугаар сарын 24-ний өдөр эхлүүлжээ. Авто зам нь Тарвагатайн нурууны хүндрэлтэй хэсэг болох Загастайн давааг дайран өнгөрдгөөрөө онцлог юм.

 

 

Барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Арж рөүд” ХХК, “Түм арвижих” ХХК, “Тэмүүн холдинг” ХХК-иуд ажиллаж байна.

Ерөнхий гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан, улаан шугамыг хүлээлгэн өгч, барилга угсралтын ажлыг ийнхүү эхлүүллээ.

Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Эксим банкны хооронд 2011 оны 6 дугаар сард байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд дээрх авто замын барилгын ажлыг санхүүжүүлэхээр болсон билээ гэж Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх