etoim.mn
photos/olloo_mn_1489454799_1469757712579ab91013b34.jpg

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар махны үнийн өсөлтийн шалтгааныг тогтоох зорилгоор зарим зах, худалдааны төвүүдийг шалгажээ.

“Эмээлт зах", “Эмээлтийн мах нядалгааны газар”, “Саян хан” ХХК, “Шилүүст сүмбэр”, “Ди Эф интертейшнл трейд” ХХК, “Хүчит шонхор” худалдааны төвүүдийг хамруулсан уг шалгалтын дүнд махны өсөлтийн шалтгаан нь:

  • Мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдээгүй, малчдаас махны дотоодын худалдаанд ченжийн системээр олон шат дамжлагатайгаар иргэдийн гарт хүрч байна,
  • Орон нутагт махны чиглэлийн хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд байгуулж, малчдаас их хэмжээгээр бог мал авч, махыг нөөцөлж байна,
  • ХХААХҮЯ мах нөөцлөх, бэлтгэх, хадгалах ажлыг хангалтгүй зохион байгуулсан, 2017 онд 15.0 тн, 2018 онд 13.0 тн махыг нөөцөлж байсан бол энэ жил 4,0 тонныг бэлтгэсэн нь үнэ өсөхөд нөлөөлсөн,
  • Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний /хонь, ямааны мах/ экспорт нь квот тогтоогоогүй үйлдвэрийн бус аргаар төхөөрсөн, экспортлох эрхтэй боловч өөрийн үйлдвэрт боловсруулаагүй “Хүчит шонхор” захаас их хэмжээгээр бөөндөж авдаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна.

Мах бэлтгэх, нийлүүлэх, худалдаалах зах зээлд монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч тогтоогдоогүй тул махны үнийг шууд хянах хуулийн зохицуулалт байхгүй байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

ШӨХТГ-аас Засгийн газар, ХХААХҮ-ийн яаманд цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг гаргаж байгаа юм. Үүнд:

  • Хүнсний тухай хууль болон бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ холбогдох төрийн бүх шатны байгууллагууд чиглэл чиглэлийнхээ хүрээнд хэрэгжүүлэх,
  • Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж харилцан мэдээллээ солилцож байх,
  • Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хангах, боловсронгуй болгох санал, зөвлөмж гаргах, тэдгээрийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг бүхий Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба идэвхтэй ажиллах,
  • Хүнсний тухай хуулиар нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой хүртээмжтэй хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй Аймаг, нийслэлийн зарим Засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх,
  • Хүнсний тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу улсын нөөцийн мах бэлтгэх ажлыг Нийслэлийн Засаг дарга урьдын адил зохион байгуулж ажиллах,
  • Мах бэлтгэж, нөөцөлж байгаа ААН-ийн үйл ажиллагаанд хяналтыг сайжруулах,
  • Мах бэлтгэх, нөөцлөх тогтолцоог өөрчлөх, шат дамжлагыг багасгах,
  • Экспортын хонь ямааны маханд тавих хяналтыг сайжруулж, квоттой болгох зэрэг ажлууд багтаж байна.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[43.231.113.1]

2019-06-04 17:28:24

Мах гурил шатахууныхаа үнийг зохицуулахгүй юм бол Монгол улсад засгийн газар байгаад байх хэрэг байна уу энэ бараанууд чинь шууд мөнгөний уналтанд нөлөөлж эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлж байна мангуунуудаа чадахгүй бол ажлаа өгөөд зайлцгаа