Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/334.jpg

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоосон байна. Нийслэлд шалгалтыг зохион байгуулах арван төв ажиллахаар тогтжээ.

Орон нутгийн хувьд аймаг бүрт нэг төв ажиллах бөгөөд нийслэл хотноо 2, 24, 28.45,48, 52.84 -р сургууль болон Монголын үндэсний их сургуульд шалгалтыг зохион байгуулах төв ажиллахаар төлөвлөсөн байна. Харин өмнөх оны төгсөгчид 5 болон 23-р сургуулиудад ЭЕШ өгнө. Мөн орон нутагт шалгалт авах сургуулиудын тов ч мөн адил гарсан байна.

Архангай аймагт “Хүмүүн” цогцолбор сургуульд, Баян-Өлгий аймагт 3-р сургуульд, Баянхонгор аймагт “Номгон” цогцолбор сургуульд, Дархан-Уул аймагт “Оюуны ирээдүй”, Дундговь аймагт “Эрдмийн далай” цогцолбор сургуульд, Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд, Орхон аймагт 4-р сургуульд, Хөвсгөл аймагт “Ирээдүй 21-р зуун” сургуульд, Багануур дүүрэгт “Гүнгалуутай” цогцолбор сургуульд өгөх бол бусад аймгуудад аймгийн төвийн 1-р сургуульд тус тус ЭЕШ өгөх тов гарчээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх