etoim.mn
photos/5cf5d22235dfd.jpg

“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих харилцан ойлголцлын санамж бичгийг БСШУСЯ, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газартай байгууллаа.

“Олимп, паралимпод оролцох баг тамирчдаа дэмжих” тухай санамж бичигт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар гарын үсэг зурах ёслол Орхон аймагт болов.

Санамж бичигт гарын үсэг зурснаар олимп, паралимпод бэлтгэж буй баг тамирчдын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл сайжрах, олимпийн эрх олгох, оноо цуглуулах тэмцээнд өргөн хүрээнд оролцох, гадны улсад хамтарсан бэлтгэл хийх илүү боломж бүрдэж байна.

Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд Төрөөс биеийн тамир, спортын салбарт баримтлах бодлого, дэмжлэгт онцгой ач холбогдол өгч шат дараалсан олон ажил хэрэгжүүлж байна. Тэдгээрээс гол анхаарал хандуулж буй нь “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын бэлтгэл ажил юм. Энэ ажлын хүрээнд “Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо” өнгөрсөн 2018 онд үүсгэн байгуулагдаж, тус хорооны даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, орлогч даргаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар ажиллаж, хоёр удаагийн хурлаар томоохон асуудлыг шийдвэрлэсэн юм.

Монголын баг тамирчид 2008 оны олимпод түүхэн амжилтаа гаргасан. Энэ удаагийн “Токио-2020” зуны XXXII олимпын наадам цагийн зөрүүгүй, ижил бүс нутагт болох давуу талтай тул Бээжин-2008 олимпын наадмын амжилтаа бататгах болон ахиулах зорилготой ажиллаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх