etoim.mn
photos/GJ1A2426-1024x683@2x-6phdymu8s3e5nce9sq1e0bif6ojfzk0im0a4z0vyfr4-6qfml2qd3cnp5qplk5idy90wsdwe1k4yf3mwmp4lhds.jpg

Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар нийт 2608 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. 

Үүний улмаас 66 хүн амь насаа алдаж, 34 хүн гэмтэж бэртэн, 24617 толгой мал, амьтан хорогдож, 5.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. 

 Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 684 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 990.7сая төгрөгийг зарцуулжээ.      

Гамшиг, аюулт үзэгдэл ослын улмаас нийт 66 хүн нас барсны 27 буюу 41 хувь нь  гал түймэрт өртсөн байна.

 Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 6.7 тэрбум төгрөгөөр өсчээ.

Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 89 хувь буюу 2337 нь гал түймэр, 5 хувь буюу 71 нь хүний буруутай үйл ажиллагаанаас, 3 хувь буюу 79 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,  2 хувь буюу 47 нь ус, цаг уурын гаралтай,1 хувь буюу 20 нь геологийн гаралтай холбоотой осол тус тус эзэлжээ.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[43.231.113.1]

2019-06-04 13:54:45

яг аврах ажиллагааны үеэр хэдэн хүний амь насыг аварсан бэ гэдгийг гаргах хэрэгтэй. Түймрийн дуудлага аваад очиж унтраагаад хэдэн хүн байсныг асуугаад, хэдэн хүн нас барсныг асуучихаад тэр тоогоор дүн мэдээгээ тавих юм. 684 хүн галд өртөөд, гамшигт байдалд байхаар нь аварсан гэвэл асар том ажил. Гэтэд өөрсдөө гал түймрээс эсхүл ойр орчмын хүн, дүүгээ хүүхдээ аварсан байхад бид аварсан гээд 684 хүн оруулаад байж болохгүй биз дээ