Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamed suju come back.jpg

Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг болох Super junior  бүрэн бүрэлдэхүүнээрээ тун удахгүй эргэн эрэлтээ хийнэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Мэдээж тэдний фэнүүд болох ELF-үүд үүнд маш баяртай байсан ч хамтлагийн үндсэн гишүүд бүгд орох эсэх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл SJ Label хамтлагийн үндсэн гишүүд болох Кангин, Сунгмин нарыг оролцуулалгүйгээр 9 гишүүний бүрэлдэхүүнтэй эргэн ирэлт хийхээ мэдэгдлээ.

Тэдгээр есөн гишүүнд ИТек, ХиЧол, Еэсүнг, ШиВон, Шиндонг, ЫнХюк, ДонгХэе, РёоВүк болон КюХён нар багтсан бөгөөд нөгөө хоёр гишүүний хувьд тэд өөрсдийнбие даасан уран бүтээлээ хийхээр болсон байна. 

Өөрсдийн өөрсдийн фэнүүддээ зориулан " Сайн байна уу SJ Label байна. Бид энэ жилийн хоёрдугаар хагаст болох өөрсдийн эргэн ирэлтийн төлөвлөгөөг мэдэгдэх гэж байна. Бид гишүүдтэйгээ ярилцсаны эцэст тэдний 9 нь буюу  ИТек, ХиЧол, Еэсүнг, ШиВон, Шиндонг, ЫнХюк, ДонгХэе, РёоВүк болон КюХён нар удахгүй гарах Super Junior-ийн шинэ цомогт оролцохоор боллоо. Харин Кангин, Сунгмин нар тус тусдаа эргэн ирэлт хийх төлөвлөгөөтэй байна. Та бүхэн бидний тун гарах цомгийг дэмжиж туслана гэдэгт итгэж байна. Баярлаа" гэсэн утга бүхий захидлыг илгээжээ. 

Тус хамтлагийн гишүүд 2010 оноос эхлэн ээлж дарааллан цэргийн алба хаасан бөгөөд тэдний сүүлийг мушгисан хамтлагийн гишүүн КюХён энэ оны тавдугаар сарын 7-нд цэргээс халагдсан билээ. Ийнхүү тэд 2010 оноос хойш анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэлтээ хийх гэж байгаа  нь энэ юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: allkpop.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх