Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/niislelhot_20180326113544.jpg

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс ”Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019”-ыг танилцууллаа.

Энэхүү тайланд дэлхийн 63 улсыг харьцуулан гаргадаг бөгөөд нийт 235 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлдэг. Уг тайлангаас тус улсын эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа,  дэд бүтэц үзүүлэлтүүдээр ямар оноотой хэддүгээр байрт яваа болон өмнө жилүүдтэй харьцуулахад сайжирсан уу, муудсан уу, бүс нутгийн хувьд хаана эрэмбэлэгдэж байгаагаа харах боломжтой юм.

Энэ жил өрсөлдөх чадвараараа Сингапур, Хонгконг, АНУ зэрэг улс тэргүүлж байгаа бол Аргентин, Монгол, Венесуэл улс сүүлийн байруудад орсон байна. Харин манай хоёр хөрш БНХАУ 14-т, ОХУ 45-т эрэмбэлэгджээ.

Монгол Улс өрсөлдөх чадвар эрэмбээрээ 63 орноос Венесуэл улсын өмнө буюу 62-т  хэвэндээ байгаа хэдий ч онооны хувьд өнгөрсөн жилээс буурсан байна. Өрсөлдөх чадварын үндсэн дөрвөн бүлгээс хамгийн дээгүүр эрэмбэтэй байгаа үзүүлэлт нь Эдийн засгийн тамир тэнхээ 58-т байгаа бөгөөд өнгөрсөн жил 48-т байсан юм.

Өрсөлдөх чадварын оноо буурахад хэрэглээний үнийн индекс, урсгал тэнцэл, ил тод байдлаас гадна хөдөлмөр эрхлэлт, бизнесийн эрхзүй, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, боловсролын бүлгүүд нөлөөлж байгааг Судалгааны мэргэжилтэн Ч.Ганбат онцоллоо.

Монгол Улс 2015 оноос тус тайланд оролцож байгаа юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх