etoim.mn
photos/NDMsLCMTGtogtohsuren.jpg

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг, Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцжээ. Захиргааны хэргийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг тус бүлэг хүлээж авах боломжгүй гэж үзжээ. ҮХЦ-ийн гишүүн н.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан УИХ-аас нэр дэвшүүлсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалангий нэрийг дэвшүүлснийг бүлэг дэмжсэн байна. 

Энэ талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Монгол Улс цаашдаа тогтвортой хөгжих шаардлага байна. Тиймээс Сонгуулийн хуулийг батлахдаа улсын эрх ашгийг тооцож, ард түмэнд ашигтай тогтолцоог ажлын хэсэг ярилцлаа. Мажоратори систем сонгогчдод ашигтай тогтолцоо гэж үзээд дөрвөн хувилбар дээр ярилцлаа. Монгол Улс нэг тойрог байх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзлээ. Ингэснээр тойргийн асуудал бус улс орны хэмжээнд асуудлыг харж шийднэ. 

Ингээд ажлын хэсэг өөрчлөлтүүдийг хийсэн. 

  • Одоогийн жижиг 76 тойрог
  • Өмнө нь гурван удаа явуулсан томсгосон мажоритар буюу олон мандаттай 
  • Бүсчилсэн  
  • Улс нэг тойрог гэсэн дөрвөн хувилбараар сонгууль явуулах сонголт байсан.

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх