etoim.mn
photos/The-USA-vs-China-Trade-War-Huawei-and-Apple-already-Suffered-what-next-4-1280x500.jpg

Дэлхий даяар АНУ болон БНХАУ хоёрын хооронд өрнөж байгаа “Худалдааны дайн”-ы үйл явцыг анхааралтай ажиглаж байгаа.  Энэхүү “Худалдааны дайн”-ы талаар АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин: Вашингтон Бээжингийн хэлэлцээр 90 хувьтай явж байгаа хэмээн мэдэгдээд байсан ч энэ нь зүгээр л хэн нэг улс төрчийн хэвлэл мэдээлэлд өгдөг зүгээр нэг сэтгүүлчийн асуултанд өгсөн хариулт хэмээн үзжээ.

 Учир нь өнгөрөгч тавдугаар сарын 10-нд Цагаан ордон БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортын бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татвар 10 байсныг  25 хувь болгож нэмэгдүүлсэн юм. Үүний  дараа БНХАУ ямар нэг байдлаар буулт хийгээгүй учраас  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үлдсэн 300 тэрбум ам.долларын барааны татварыг нэмэхээр төлөвлөж байгаагаа дэлхий нийтэд зарласан. 

Ийнхүү Хятад улсын Засгийн газар АНУ-ын уг үйлдэлд хариу болгон  тус улсын Сангийн яамнаас жагсаалт гарган АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ноогдуулсан татварын хувийг танилцуулжээ. Энэхүү шийдвэр нь зургаадугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд АНУ-ын  2493 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувь, 1078 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 20 хувь, 974 төрлийн бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулахаар болсон байна. Үүгээр ч зогсохгүй 595 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хэмжээг 5 хувь байсныг хэвээр үлдээхээр болсоноо мэдэгджээ.   

Энэ асуудлаар Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ: “АНУ харилцан ашигтай, сөргөлдөөнгүй байх зарчмын үндсэн дээр хамтран ажиллана гэж Хятадын эрх баригчид найдаж байна. Гэсэн хэдий ч хэрэв тэд дайныг хүсвэл бид бэлэн байна” гэжээ.

Дэлхий нийт хоёр их гүрний дунд үүсээд байгаа худалдааны маргааныг удахгүй болох “Их 20”-ын уулзалтын үеэр шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт тус уулзалтын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп хэлэхдээ: Японы Осака хотод ирэх зургаадугаар сард болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Си Жиньпинтэй хийх уулзалтаа тэсэн ядан хүлээж байна гэсэн бол БНХАУ энэхүү уулзалтын талаар ямар нэг тайлбар одоо хэр нь өгөөгүй байна.

Харин энэ асуудлын талаар Хятадын Ардын банкны дарга асан, Засгийн газрын шинжээч Дай Шянлун: “Их 20-ын уулзалтын үеэр хоёр талын уулзалт хийх боловч энэ нь худалдааны маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй. БНХАУ болон АНУ-ын удирдагчид ирэх  зургаадугаар сарын 28-29нд Японд уулзах хэдий ч энэ үеэр ямар нэг нааштай мэдээ сонсоно гэж би бодохгүй байна” хэмээн Хятад-Америкийн хамтын ажиллагааны асуудлаарх семинарын үеэр мэдэгдсэн хэмээн “South China Morning Post” сонин мэдээлжээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

жх сурвалж: xinhuanet.com

bbc.com

euronews.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх