Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1559537792_123456.jpg

ШӨХТГ-т иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу “Мобиком” корпорацид шалгалт хийснээр зөрчил дутагдал илэрсэн тул тус компанийг 20 сая төгрөгөөр торгохоор болжээ.  

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр “Мобиком” корпораци хэвлэл мэдээлийн хэрэгслээр “Хэрэглэгчдийг багцын өөр үйлчилгээнд шилжүүлэх, мөн хоёрдугаар сарын нэгнийг хүртэл аливаа багцын үйлчилгээ сонгоогүй хэрэглэгчдэд Мобикомын зүгээс багц сонгож, үйлчилгээ үзүүлнэ” гэсэн мэдэгдэл гаргасан. Үүнтэй холбоотой гомдол ирсний дагуу хяналт шалгалт хийлээ.  

Ингэхэд “Мобиком” корпораци хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар бодитой, үнэн зөв мэдээлэл өгөөгүй, хэрэглэгчтэй байгуулж буй стандарт гэрээний нөхцөл хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцөлүүдийг оруулсан гэдэг нь тогтоогдсон” гэв.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх