etoim.mn
photos/5cf4a10b6314a.jpeg

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай анх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ танилцаж байснаа Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев "Россия-24" телевизэд ярилцлага өгөх үеэрээ ярьжээ.

“Кучмагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор Киев хотыг зорих үедээ би Ерөнхийлөгч В.Путинтай танилцаж байсан. Тэр үед В.Путин Ерөнхий сайдаар томилогдсон байсан юм. Тангараг өргөх ёслолын үеэр бид богино хугацаанд ярилцаж байсан. Тэр үед В.Путин аядуу байдлаараа надад ихээхэн сэтгэгдэл төрүүлж байсан. Хожим нь түүнийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх үед бид Кремлийн ордонд уулзаж байсан юм” хэмээн тэрбээр ярьсан байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх