etoim.mn
photos/har tamhi oswro.jpg

Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр багийн нутагт мансууруулах төрлийн ургамал түүж тээвэрлэж явсан хүмүүсийг илрүүлжээ.

Тодруулбал, тавдугаар сарын 27-ны өдөр эрэгтэй 20 настай Х, эрэгтэй 19 настай О, эрэгтэй 20 настай Ө, эрэгтэй 20 настай З, эрэгтэй 16 настай Т, эрэгтэй 17 настай Т, эрэгтэй 17 настай У нар нь 63-12 улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал хууль бусаар хэрэглэн тээвэрлэж явсан үйлдлийг таслан зогсоож улмаар баривчилжээ.

Тэд Дархан-Уул аймгийн нутгаас хууль бусаар их хэмжээний мансууруулах төрлийн ургамал түүж худалдан борлуулахаар тээвэрлэж байсан нь шалгалтаар тогтоогджээ.

Ингэхдээ хууль бусаар мансууруулах төрлийн бодис хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодон орон нутгийн замд хөдөлгөөнд хэрэглэн, тээвэрлэж явсныг хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Одоогийн байдлаар тэднийг бүлэглэн хар, тамхи сэтгэцэд нөлөөлөх хориотой ургамал тээвэрлэсэн, хэрэглэсэн хэрэгт буруутган цагдан хорьжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх