Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1543804219_bold.jpg

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хорих ангид очиж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёртой уулзлаа. Тэд уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Түр хорооны хоёр гишүүн Т.Чимгээ, Б.Содномдаржаа ганцаарчилсан уулзалт хийлээ. Т.Чимгээгийн бие нэлээд тааруу, олон сар шулуун гэдэснээс нь цус алдсан гэж мэдээлэл өгч байна. Сэтгэл санааны хувьд ч маш хүнд байдалтай байна. Хорих ангийн дарга нарт "Хүний хүүхдийг хэлмэгдүүлж хориод битгий амийг нь алдчихаарай" гэж хэллээ. Нарийн оношилгоо, эмчилгээ хийхийг даалгалаа. Содномдаржаагийн бие ч тааруу байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Эрүүдэн шүүлт 400 гаруй хоног үргэлжилсэн. Тэрнээс Т.Чимгээг 100 гаруй хоног пудвольд, харанхуй өрөөнд эрүүдэн шүүлт явуулсан. Т.Чимгээ, намайг фудволк, дотуур өмдтэй нэг удаа усанд оруулахгүй, дотуур хувцсыг нь ч солиулахгүй хорьсон гэж Чимгээ уйлж байгаад сая ярилаа. Эрүүдэн шүүлтийн бичлэгт гарсан зүйлсийг дахин нотолж байна. Бид сая уулзсан бичлэгийн тодорхой хэсгийг олон нийтэд ид болгож болох уу? гэж асуусан хоёулаа зөвшөөрсөн. Энэ асуудлыг бид Түр хорооны хэмжээнд ярилцаад, ирэх долоо хоногт нээлттэй цацъя гэж ярилцаж байна. 

Эмчилгээ хийгдэж байна уу?

Эмчилгээ хийж байгаа гэсэн ч энэ ангийн эмчилгээний чанар хангалттай биш нь харагдаж байна.

- Та бүхэн уулзалт хийлээ. Одоо ямар арга хэмжээ авах вэ?

Монгол Улсын гэм зэмгүй хоёр иргэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр хэлмэгдэж, хоригдож байгааг түр хороо олон баримтаар тогтоож байна. Түр хорооны долоон гишүүн олон хүнтэй уулзсан. Өмгөөлөгч нараас эхлээд гэр бүлийн хүмүүстэй уулзаж, хэргийн материалтай танилцаж байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хэлмэгдсэн хүмүүс. Шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг нэн даруй суллуулж, цагаатгахын төлөө ажиллана.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх