Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл тогтоолыг батлав.

УИХ-ын 2019 оны 19 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалын зэрэг нь ТӨ-IVA-д хамрагдаж буй юм. ТӨ-IVA- нь Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалын ангилал зэрэглэлтэй адил юм. Тиймээс Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын суурь цалинг “Монгол Улсын прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоог тухай” УИХ-ын 2016 оны 65 дугаар тогтоолоор баталсан прокурорын цалингаас 15 хувиар бага байхаар төсөлд тусгаажээ. Тогтоолыг баталснаар төрийн аудитын байгууллагыг мэргэжлийн чадварлаг хүний нөөцөөр бүрдүүлэх, мэргэжлийн өндөр түвшинд дүгнэлт гаргадаг болох, ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, хараат бус байдлыг хангана хэмээн үзэж буй юм.

Уг тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь дэмжиж, батлав.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх