Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a96aa1ea11b443b18c495ace463f84be6d3402a2.jpg

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв ДЭМБ-аас хөгжүүлсэн ухаалаг утсанд суурилсан шинэ технологи ашиглан Тамхины хяналтын тухай хуулийн “Тамхигүй орчин бүрдүүлэх, Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэлэгийг хориглох” заалтыг үнэлэх туршилт судалгааг амжилттай хийж дуусгалаа. 

Судалгаанд дэлхийн 6 бүсээс нэг нэг улс орон сонгогдон оролцсон бөгөөд Монгол улс Номхон далайн баруун эргийн бүсийг төлөөлөн сонгогдсон. Энэхүү судалгааны ажил нь сургагдсан судлаач судалгаа авах эсвэл иргэдийг идэвхжүүлэх замаар судалгааг авах гэсэн 2 аргачлалын аль нь үр дүнтэй болохыг турших зорилгоор хийгдсэн.

Туршилт судалгааны эхний үе шатыг сургагдсан судлаач  нар TobaccoSpotter аппликейшн ашиглан 2018 оны 11-12 саруудад 21 аймаг, 9 дүүргийг хамруулан үндэсний хэмжээнд хийж дуусгасан.

Харин судалгааны хоёрдугаар үе шат нь иргэд, олон нийт TobaccoSpotter аппликейшн (Crowdsourcing)-ыг өөрсдийн утсандаа татаж уг судалгааг бөглөсөн. Хоёрдах үе шат 2019 оны 2 сараас 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилсэн.

Уг судалгааны ажлын эцсийн тайлангийн хурал АНУ-ын New York хотод 5 дугаар сарын 12-17-ны хооронд болсон ба судалгаанд сонгогдож оролцсон бүх улс орнуудын төлөөлөл тайлангаа танилцуулсан юм.

Тайлангийн хуралд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, СЭМҮТ-ийн Дэд захирал В.Баярмаа нар оролцсон. Судалгааны ажлын тайлангаа 5 минутын видео хэлбэрээр бэлтгэн танилцуулсан юм. Монгол улс нь энэхүү аргачлалыг харьцуулан судалсан ажлын үр дүнгээрээ бусад улс орнуудыг хошуучлан, амжилттай хэрэгжүүлж чадсан сайн улсын орны жишээ болсон юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх