etoim.mn
photos/74363af1-25a1-4755-adab-8deac87a8d43.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Батнасан: Энэ хууль 2021 оноос хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар чинь Японоос оруулж байгаа буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хориглож, ард түмний унаа Приус-ийг хориглож байгаа. Ард түмний хэрэглээг ингэж хумьж байгааг дэмжмээргүй байна.

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд: Монгол Улсын хэмжээнд 970.880 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүний 60 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй. Зам тээврийн осолд өртөж буй тээврийн хэрэгслийн 72.1 хувь буруу талдаа хүрдтэй байна. Нөгөө талаар Монгол Улсын авто замын сүлжээ зөв талдаа жолооны хүрдтэй машинд зориулан байгуулагдсан учир зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзэж байгаа. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл осолд илүү өртөж байгаа нь үнэн. Монголд зам тээврийн ослоос болж хэдэн зуугаараа амиа алдаж байна. Эхний ээлжинд нийслэлдээ буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох хэрэгтэй. Орон нутагт баруун талдаа хүрдтэй машинаа унаж болох биз. Дээр нь Монгол Улс хуучин машины оршуулгын газар боллоо. Хуучин машиныг хилээр чөлөөтэй оруулж байгаад ямар зохицуулалт хийж байна вэ?   

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд: Зам тээврийн ослоос болж амиа алдаж буй иргэдийн тоог 100 мянган хүн амд тооцож гаргадаг. Олон улсын дунджаар энэ үзүүлэлт 11 байдаг. Монголд 2018 оны статистикаар 100 мянган хүн ноогдож байгаа нас баралт 15 байна. Энэ нь олон улслын дунджаас бага зэрэг дээгүүр байгаа. Африкийн орнуудад энэ үзүүлэлт 26, Зүүн өмнөд Азийн орнуудад 17, Европын орнуудад 9.3 байна. Бид зургаагаас дээш жилийн насжилттай машины татварыг нэмэх асуудлыг тавьсан ч дэмжигдээгүй. Монголд нийт машины 80 орчим хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай байна. Бид үүнийг татвараар нь зохицуулах талаар ажиллаж байна. Европын орнуудад долоогоос дээш жил болсон машиныг өндөр насжилттай гэж үздэг.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Автотээврийн салбарт автозам, төмөр зам, нисэх гээд олон салбар хамаардаг. Авто тээвэрт тавьсан замаа нүүрс, ачаа бараа тээвэрлэж, тавьсан замаа эвдээд байдаг. Төрийн албан хаагчдын тоог багасгана гээд агентлагуудаа төсөвт байгууллага болгосон. Гэтэл аж ахуйн нэгж болчихоод орлого хөөгөөд явчихсан. Үүнд тээвэрчид зөвшөөрөл авах гээд бөөн ажил удаж байна. Тухайлбал, тээврийн жолооч дээр тусгай сургалтад суралцаж, мэргэшсэн жолооч бэлтгэнэ гэж байна. Энэ асуудлуудаа яаж шийдэх вэ? Улс хоорондын, мэргэшсэн жолооч, хот хоорондын тээвэрлэлт гээд бөөн хүнд суртал байна. Олон тусгай зөвшөөрлийг гурав дахин цөөлнө гэсэн. Хүнд суртал, авлига, шан харамжийн асуудлаа яаж шийдэх вэ?

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд: Тээврийн салбарт уялдаа холбоог нь зохицуулах асуудал байгаа.  Теримнал, ложистикийн төвүүдтэй уялдаа холбоог зохицуулж байгаа. Даац хэтрүүлэх асуудал дээр олон улсын конвенцийг мөрдөх заалттай ч уул уурхайн тээвэрлэлтэй холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх шинэ зохицуулалт хийсэн. Үүнийг хуулийн төсөлд тусгасан. Мэргэшсэн жолоочийн  асуудал өмнөх хууль дээр байсан. Мэргэшсэн жолооч гэдгийг олон улсын тээвэрт шаардаж байгаа. ЗЦГ-аас тухайн тээврийн хэрэгслийг жолоодож болно гэдэг. Харин мэргэшсэн гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийг барьж байхыг анхааруулдаг. Мэргэшсэн жолоочийн эрхийг  таван жилийн хугацаатай олгодог. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Осол аваар их гарч байна. Энэ талын эрхзүйн орчныг яаж сайжруулж байна вэ. Гашуунсухайтад ачаа тээврийн 15000 автомашин байна. Гэтэл өдөр хилээр 700 автомашин орж гарч байна. Хэт ачааллыг яаж зохицуулах вэ. Шивээхүрэнгийн боомтын автозамыг сайжруулахад ямар бодлого барьж байна. 

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд: Нийтийн хэрэгцээний бус зам талбай дээр явсан бол үйлдвэрлэлийн осол болдог. Уул уурхайн тээвэрлэлт дээр гарсан ослыг зохицуулахад хүртэл асуудалтай байгаа. Хэт олон машинд зөвшөөрөл олгоод байна гэдэг. Гашуунсухайд явж байгаа 5000 машинд л зөвшөөрөл олгосон байгаа. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх