Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5cf097a3bb744.jpeg

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн АНУ-ын талаар баримтлах бодлого хариуцсан тусгай төлөөлөгч Ким Хёк Чолийг Вьетнамын нийслэл Ханой хотод болсон Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсны дараа цаазалсан гэж Өмнөд Солонгосын "Чосон ильбо" сонинд мэдээлжээ.

Умард Солонгосоос ирсэн дүрвэгчдийн мэдээллээс иш татан тус сонинд бичсэнээр, Ким Хёк Чолийн хамт БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны дөрвөн ажилтныг цаазалсан байна. Дээд хэмжээнд оролцсон өөр хэд хэдэн төлөөлөгчийг, тухайлбал, Ким Жөн Уны орчуулагчийг Чагандо муж дахь “дахин хүмүүжүүлэх газар” руу явуулсан гэж тус сонинд мэдээлжээ.

Энэ бүх мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалжууд өгсөн байна. Тэдний мэдээлснээр, цаазын ялыг Пёньян хотоос холгүй оршдог Мирим цэргийн нисэх онгоцны буудалд гуравдугаар сард гүйцэтгэжээ. "Чосон ильбо" сонинд мэдээлснээр бол “цаазаар авахуулсан хүмүүсийг” АНУ-ын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгасан байна.

Өмнөд Солонгосын тус хэвлэл урьд нь Умард Солонгосын түшмэдийг цаазаар авсан тухай мэдээлж байсан ч дараа нь цаазлуулсан гэх хүмүүс эсэн мэнд, амьд сэрүүн байсан юм. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[185.94.189.16]

2019-05-31 18:05:56

За тэгээд хэдэн сарын дараа цаазлуулсан гээд байдаг хүмүүс нь гараад ирдэг шүү. Суртал ухуулагаа гэж..