etoim.mn
photos/87d536d8e3c11d956cefe721ed9c5f78_b.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.20 цагт 50.7 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганаар таван хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав.

Хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Мөн Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат чуулганаар хэлэлцэх асуудал цөөхөн байгаа тул Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр хэлэлцэх санал гаргав. Мөн тэрбээр өчигдөр буюу энэ сарын 30-нд Сүхбаатарын талбайд болсон “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал”-ын шаардлагыг УИХ-ын дэд даргад гардуулав. Уг шаардлагад ЖДҮХС-гаас эхлээд хууль зөрчсөн олон асуудлыг шийдвэрлээгүй, шатахуун, махны үнэ өссөн зэрэг шалтгаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг тусгасан байна.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгасан ажлын багийн дүгнэлтийг чуулганаар хэлэлцэх санал гаргалаа. Монгол Улс Оюутолгой төслөөс ашиг хүртэх хугацаа 2038 он хүртэл хойшилсон асуудлыг дүгнэлтэд тусгажээ. Энэ нь Монгол Улсад хэт хохиролтой тул нэн даруй хэлэлцэх ёстой хэмээсэн юм.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “Ерөнхийлөгчийн хориг өчигдөр буюу энэ сарын 30-нд ирснийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Эдийн засгийн байнгын хорооноос Оюутолгой төсөлд хийсэн шалгалтын дүнг УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төсөл гаргах болсон. Одоогоор тогтоолын төсөл гараагүй байгаа тул өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах боломжгүй. 

Маргааш буюу зургаадугаар сарын 01-нд Эх үрсийн баяр тохиож байна. УИХ-аас хүүхдийг гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилсан сэргийлэх асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох, Цалинтай ээж хөтөлбөр, ЕБС-иудад "Өдрийн хоол" хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хүүхдийн баярын өдрийг хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах өдөр болгох хэрэгтэй. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, Монголын үрс маш олон болтугай" хэмээн мэндчилгээ дэвшүүлэв. 

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх