Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20190529-dojpg.jpg

Солонгосын алдарт EXO хамтлагийн ахлагч D.O буюу Кёнсү өөрийн хүсэлтээр цэргийн алба хаахаар болжээ. Түүнийг цэргийн алба хаах гэж байгаа талаар цуурхал гарч байсан ч интертаймэнтаас ямар нэг мэдээлэл хийгээгүй байсан ч өнөөдөр энэ мэдээг үнэн хэмээн мэдэгдлээ.

Кёнсүгийн хувьд 1993 онд төрсөн болохоор цэрэгт татагдах сүүлийн хугацаа болох  2021 оныг хүртэл хүлээж болох байсан ч тэрээр өөрөө цэрэгт явахыг хүсэж байгаагаа интертаймэнт болон хамтлагийнхандаа илэрхийлэн улмаар энэхүү шийдвэрийг гаргасан байна.

Тэрээр ирэх долоодугаар сарын 1-нд албан ёсоор цэрэгт татагдах боловч одоогоор хаанахын ямар цэргийн ангид алба хаах нь тодорхойгүй байгаа юм.

Ийнхүү Кёнсү EXО хамтлагаас цэрэгт явж байгаа хоёр дахь гишүүн боллоо. Түүний өмнө хамтлагийн гишүүн Шюүмин энэ сарын 7-нд цэрэгт татагдсан билээ. Кснёүгийн хувьд ирэх 2021 оны нэгдүгээр сард цэргээс халагдах бол Шюүмин 2020 оны арванхоёр дугаар сард халагдана.

Мөн түүний энэ шийдвэрийн талаар Солонгосын иргэд нилээд ам сайтай байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь олны танил эсвэл хөрөнгөтэй айлын хүүхдүүд аль болох цэргийн албанаас зугтаадаг бөгөөд ингэхдээ байхгүй өвчнийг бий болгох эсвэл иргэншлээ солиулдаг. Гэтэл тэд өөрсдийн хүсэлтээр эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэх зэргээр магтжээ.

Харин Кёнсү өөрийн цахим хуудсаараа дамжуулан фэнүүддээ дараах захиаг илгээжээ.

Тэрээр захиандаа: “Сайн байна уу? ЭКСО хамтлагийн D.O байна. Та нар миний тухай мэдээг дуулаад цочирдсон биз дээ?  Хэтэрхий хожимдохоосоо өмнө энэ тухай мэдээг та бүхэнд дуулгаж байна. Энэ шийдвэрийг гаргах гэж би маш их бодсон. Би эрүүл саруул буцаад ирнэ ээ. Үргэлж бид нарыг дэмжиж байдаг фэнүүддээ маш их баярлалаа. Мөн үргэлж та нарыг аз жаргалтай байхыг хүсч байна. Би эрүүл саруул эргээд та бүхэнтэйгээ уулзах болно" гэсэн утга бүхий сэтгэлийн үгээ илгээжээ.

Түүнчлэн түүнийг цэрэгт явах гэж байгаа мэдээтэй зэрэгцэн тус хамтлагийн дараагийн тоглолт болох EXO Planet 5-ын товыг  зарлалаа.

“EXO Planet 5” нь “EXplOration” гэсэн нэртэй байх бөгөөд эхний тоглолт Сөүлийн KSPO DOME -д долдугаар  сарын 19-21, 26-28-ны өдрүүдэд болохоор болжээ. Харин аялан тоглолтын товыг хараахан гаргаагүй байна хэмээн тус интертаймэнтийн зүгээс мэдэгдсэн байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

allkpop.com 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх