etoim.mn
photos/8556bf5335819cc50f5f6323c32b3febd2d9f51b.jpg

Ардчилсан намын дэд дарга асан Г.Батхүү агсны Төрийн ордонд амиа алдсан хэргийг Нийслэлийн Цагдаагийн газрын онц, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж буй. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж буй бөгөөд одоогоор албан ёсны дүгнэлтээ гаргаагүй байна.

Мөн энэ хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс дарамт, шахалт ирж байгаа, талийгаачийн нэг нүд нь хөхөрсөн буюу хүнтэй зодолтсон байдалтай байсан гэх мэдээлэл бий билээ.

Энэ талаар Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос тодруулахад "Энэ хэргийг шалгаж байгаа газар нь мэдээлэл хийнэ. Ном журмаараа шалгагдаж байгаа. Эд, эсийн шинжилгээний хариу бага зэрэг удах байх. Энэ шинжилгээний хариу гарахад тодорхой хугацаа байдаг. Ямар нэг байдлаар дарамт, шахалт ирсэн гэх мэдээллийг аваагүй байна. Нүд нь хөхөрсөн гэх мэдээллийг би мэдэхгүй” гэсэн тайлбарыг өглөө.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[112.72.12.9]

2019-05-30 16:17:01

teneg yumaa huni altan ami endechheed baihad daanch dee