etoim.mn
photos/3u4ji2p9hhqsk5tf1de5c5gran.jpg

Залуу хосууд хоорондоо маргалдаж, нэгийгээ хутгалан амь насыг хохироосон ноцтой хэрэг Дархан-Уул аймагт гарчээ. 

Тодруулбал, “Хүн нас барлаа” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ сарын 27-ны өдөр иржээ. Дуудлагын дагуу хэргийн газарт очиход очиход Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт оршин суудаг эмэгтэй 25 настай З, эрэгтэй 31 настай М нар хутганы шархтай нас барсан байсан аж. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр хамтран амьдраад удаагүй байсан залуу хосууд маргалдаж улмаар биесээ хутгалан хөнөөсөн байжээ. Хэргийн газарт ажилласан цагдаагийн алба хаагч нар хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг хураан авч, хавтаст хэрэгт хавсаргасан гэх бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Одоогоор хэргийн Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх