etoim.mn
photos/uih erdenebat.png

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд сөрөг хүчин УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд ширээн дээрээ эрх баригчдад хандсан бичиг тавьсан байлаа. Сөрөг хүчний гишүүд "10 сая ам.доллар авсан авлигач сайдаа огцруул, "60 тэрбум"-ын асуудлаа хэзээ шийдэх вэ, Шатахуун, махны үнэ өслөө, Амлалтаа хэзээ биелүүлэх вэ, Эрдэнэтийн 49:51 хувийг шийд, ЖДҮ-чин хулгайч нартаа хариуцлага тооц, Авлигатай, аллагатай, хулгайтай поп Засгийн газар огцор" гэх бичгийг ширээн дээрээ тавьсан байв. 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулсны дараа гишүүд санал хэлж байна. 

Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн. УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн гэрээний дүгнэлтийг хэлэлцүүлгийг эхлээд хийж дараа нь бусад асуудлаа ярих ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Оюутолгойн гэрээний дүгнэлтийг одоо хэлэлцэх ёстой. Үүнйг хэлэлцэхгүйгээр өөрс асуудал хэлэлцэх ямар ч боломж алга. Өчигдрийн байнгын хорооны хурлаас иргэд бага сага мэдээлэлтэй болсон байх. Олон нийт ч үүнд маш их анхаарч байгаа бөгөөд энэ асуудлаа нэн даруй ярих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол Оюутолгойгоос бид  ашиг хүртэх үү эс хүртэх үү гэдэг дээрээ тулаад байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хэлэлцэх асуудлын жагсаалтад эцсийн хэлэлцүүлэгт орж байгаа 9, анхны хэлэлцүүлэгт орж байгаа 3 хууль байна. Анхны хэлэлцүүлэг рүү оруулах маш олон чухал хуулиуд байна. Тухайлбал Зөрчлийн тухай хуулийг нэн даруй хэлэлцэх хэрэгтэй бөгөөд амьдралт нийцэхгүй олон асуудлыг нь засах шаардлагатай гэдгийг иргэд ярьж байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Эдийн засгийн байнгын хороогоор Оюутолгойн дүгнэлтийг хэлэлцсэн. Энэ үнэхээр цочирдмоор зүйлүүдийг ярьсан шүү. Энэ дшгнэлт бол хэдхэн гишүүдийн гаргасан эд биш гэдгийг хэлмээр байна. Бүх улс төрийн намын төлөөлөл, эдийн засагч, судлаачид гэх мэтээр маш өргөн бүрэлдэхүүнтэй том ажлын хэсэг ажилласан юм шүү. Тиймээс ямааны мах халуун дээрээ гэдэг шиг дүгнэлтийг маш яаралтай хэлэлцээд нэг тийш нь шийдмээр байна. Гэрээтэй холбоотойгоор маш олон төрлийн буруу ойлголт нийгэмд төдийгүй гишүүд, бүүр тухайн компанид ажиллаж байгаа хүмүүсийн дунд байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хэлэлцэх асуудалтай холбоогүй ч гэсэн хэлэх ёстой хэдэн асуудал байна. Тухайлбал, ард иргэдийн ядуурал, ажилгүйдэлд анхаарч, дорвитой юм хийх хэрэгтэй байна. АН-аас оруулж ирж байгаа асуудлууд дунд шатахуун, мах, долларын ханшийг тогтворжуулах хэрэгтэй байна. Оюутолгой энэ тэр гээд том том зүйл ярьж байхын оронд ард иргэдийнхээ амьдралыг ярьмаар байна шүү дээ. Үүнийг асуудал болгож ярьмаар байна. Аюурсайхан, Оюун-Эрдэнээ арл иргэдийнхээ тухай яриа л даа. Ядуурлыг бууруулах, амжиргааг нь дээшлүүлэх бодлогоо зөв хэрэгжүүлж чадвал үлдснийг нь иргэд аваад явчихдаг байхгүй юу. Бид нар өнгөрсөн хугацаанд дандаа дарга нараа л солж байна. Доогуураа буюу ард түмнийхээ амьдралыг өөрчлөхийг тулд юу ярьсан юм бэ? 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Би хорт хавдрын тухай хуулийг маш олон гуйж байна. 3-4 удаа хэллээ. УИХ, Байнгын хорооноос нь маш их гуйж байна. Хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн байхад анхны хэлэлцүүлэгт оруулаад ирээч ээ. 

УИХ-ын гишүүн Х.Болорчууун: 5 жилийн өмнө Дубайн гэрээг байгуулж байхад Ч.Сайханбилэгийг хамгаалаад үлдсэн хүмүүс өнөөдөр гэнэт ухаарсан юм шиг лоозон бариад сууж байхын. Монгол улс 30 жилийн турш ашиг авахгүй болсон нь та нарын буруу шүү дээ. Та нар үнэхээр иргэдийнхээ төлөө яримаар байгаа бол эрх мэдэлтэй байх үедээ ярил даа. Уг нь Засгийн газар тогтвортой байх тусмаа л ард иргэдийн амьдралд хэрэгтэй шүү дээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх