etoim.mn
photos/pic.jpg

Даатгалын тухай хуулинд заасны дагуу туршилтаар хэрэгжүүлж буй шинэчилсэн журмын зорилго нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан даатгагчийн санхүү, төлбөрийн чадварын байдал, компанийн удирдлага, хяналтын орчин болон эрсдэлийн удирдлагын түвшинд үнэлэлт, дүгнэлт өгөх, даатгагчийн эрсдэлийн түвшинг тогтоох, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахад оршино. Уг журмаар зайны хяналт болон газар дээрх шалгалтыг хэрэгжүүлэх арга, аргачлал болон тайлан боловсруулах загварыг тогтоож өгсөн.

Хороо нь журмыг Дэлхийн банкны болон Люксенбургийн  зөвлөхүүд хамтран ажиллаж дараах бүтэцтэй боловсруулсан.

- Даатгагчийн талаарх тайлан, мэдээ, мэдээллийг цуглуулах

- Даатгагчийн үйл ажиллагаанд зайны хяналт хийх

- Газар дээрх шалгалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх

- Газар дээрх шалгалтын тайлан бичих

- Хариуцлага тооцох

Журамд заасны дагуу хянан шалгагч нь зайны хяналт болон газар дээрх шалгалтыг хийх, даатгагчийн эрсдэлийн түвшинг даатгагчид учирч болох эрсдэлийн үнэлгээ болон даатгагчийн зах зээлд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний хамаарлаар тодорхойлох юм.

Учирч болзошгүй эрсдэлийн түвшинг тодорхойлох аргачлал нь зайны хяналт болон газар дээрх шалгалтын хувьд ялгаатай тодорхойлогдсон бөгөөд зах зээлийн нөлөөллийн үнэлгээг даатгуулагчийн тоо, даатгалын компанийн салбарын тоо, даатгалын хураамжийн орлого, даатгалын бүтээгдэхүүний багцын эрсдэлийн үнэлгээг харгалзан тогтоох юм. Зайны хяналт хэрэгжүүлсний үр дүнд даатгагчид учирч болзошгүй эрсдэлийг тогтоож, газар дээрх шалгалтыг хэрэгжүүлэх хүрээг, тухайлбал даатгагчид ямар асуудал, эрсдэл тулгарч болзошгүй байгаад төвлөрч ажиллах боломж бүрдэнэ.  

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх