etoim.mn
photos/7f48drjttij8b14ati4pl6sq2r(1).jpg

Бага насны хүүхдийг зодож гэмтээн, олон удаагийн хагалгаанд ороход хүргэсэн Б.Тодзаяад холбогдох шүүх хурал өнөөдөр (2019.05.29) Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс Б.Тодзаяад 10 жилийн хорих ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж”, үйлдсэн гэм буруутайд тооцож, ялласан байна.  

Хэргийг эргэн сануулахад... Өнгөрсөн сард дөрвөн настай хүүгээ “орондоо шээлээ” гэсэн шалтгаанаар хойд эцэг нь зодож биед нь хүнд гэмтэл учруулсан аймшигт хэрэг гарсан билээ. Элэг дэлүү нь няцарч биедээ хүнд гэмтэл авсан хүү ГССҮТ-д хоёр удаа хагалгаанд орсон бол ЭХЭМҮТ-д шилжин ирээд 30 хонохдоо зургаан удаагийн хүнд, хөнгөн хэлбэрийн хагалгаанд орсон байдаг. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх