etoim.mn
photos/ouyn erdene.png

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Найрамдал" зусланг улсын төсөвт байгууллага болгожээ. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "Улаанбаатар хотод замбараагүй газар олголтыг цэгцэлнэ. Улаанбаатарын түгжрэл замбараагүй газар олгосон улстөрчидтэй холбоотой.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га, МУИС-ийн урд талбайд 0.8 га, Улаанбаатар зочид буудлын цэцэрлэг, нийслэлийн төв талбайн хэсгийг тус тус таван жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байна. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол Улаанбаатар хотод төлөвлөлт хийхэд хүндрэлтэй болно. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Найрамдал" зусланг улсын төсөвт байгууллага болголоо. Газар олголт хийгдсэн нэр бүхий байгууллага байгаа. Аж ахуйн нэгж бизнес эрхлэхийг дэмжих ч зарим газар олголтыг цэгцлэх үүргийг БХБ-ын сайдад өгсөн. Ирэх даваа гаригт Засгийн газрын гишүүд нийслэл Улаанбаатар хотод ажиллана" гэлээ.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх