etoim.mn
photos/olloo_mn_1551778872_erdenebileg1.jpg

"Эрдэнэт”  үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үндэслэлээр иргэн Д.Эрдэнэбилэгийг өчигдөр /2019.05.28/ 30 хоногийн хугацаатай баривчлах шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд дээрх шийдвэр гаргасан байна.

Өмнө нь Нийслэлийн Прокурорын газар хоёр ч удаа Д.Эрдэнэбилэг нарыг хорих саналыг шүүхэд хүргүүлсэн ч өмгөөлөгч нар нь шүүгчдээс татгалзсанаар хорих саналыг хэлэлцэх асуудал хойшилж байсан юм. Харин өчигдөр шүүхээс Д.Эрдэнэбилэгийг хорих шийдвэр гаргав.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Чингис

[202.126.88.65]

2019-05-29 16:28:13

Эзнээ хорьж болж байгаа юмуу?