etoim.mn
photos/MAN 123.png

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар "Өчигдөр Үндсэн хуулийн цэцээс Хэнтийн нөхөн сонгуулийг түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан. Өнөөдөр манай нам Бага хуралдаанаа хуралдуулж нэр дэвшигчээ тодруулахаар байсан ч Үндсэн хуулин цэцийн шийдвэртэй холбоотойгоор хойшлууллаа.

 

Хэнтийн нөхөн сонгууль товлогдсон ёсоороо болох байсан бол МАН-аас Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшихээр бэлтгэл хангагдсан байсан. Судалгааны байгууллагын дүнгээс үзэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг 36 хувиар тэргүүлж байсан. Тиймээс бид уг сонгуульд оролцох бүрэн боломжтой, бэлтгэлтэй байсан. Энэ сонгууль 2020 оны сонгуулийн ялалтын эхлэл байсан. МАН Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Агуулга биш тоо хөөсөн шийдвэр гэж харж байгаа" гэв

- ҮХЦ улс төрийн захиалгаар шийдвэр гаргасан гэдэгтэй санал нэг байна уу?

Сонгуульд бэлтгэж байх явцад ҮХЦ шийдвэр гаргалаа. ҮХЦ захиалгаар шийдвэр гаргадгийг зарлаад байгаа хүмүүс мэдэж байгаа байх. 

- АН-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах сонирхолгүй байсан гэж хэллээ. Үүнийг нотлох баримт, мэдээлэл байна уу?

Та нар өөрсдөө судлаад АН-ынхнаас асуусан дээр байх.

- МАН нэр дэвшигчээ тодруулаагүй байна. Тэгэхээр УИХ-ын нөхөн сонгууль зарлавал оролцох уу?

ҮХЦ одоогоор УИХ-ын нөхөн сонгуулийг түдгэлзүүлээд байна. УИХ-ын нөхөн сонгуулийг зарлан явуулах бол МАН оролцоно. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх