etoim.mn
photos/olloo_mn_1543562858_tsets.jpg

УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль дахин гацаж, УИХ-ын тогтоол ҮХЦ дээр бүдэрлээ.  Учир нь ҮХЦ иргэдийн гомдлын дагуу маргааныг хэлэлцэж, Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоолыг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. Харин  УИХ-ын нөхөн сонгуулийг товлосон УИХ-ын 22, 23 дугаар тогтоол Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан учир Д.Гантулгыг хууль бусаар чөлөөгүй ч түүний оронд нөхөн сонгууль явуулах нь хууль бус үйлдэл боллоо. Үүнийг улс төрийн бусад намууд болон олон нийт захиалгат шийдвэр гэж л харах болно. 

Нөхөн сонгуульд өрсөлдөх намууд нэр дэвшигчдээ тодруулсан эдгэр өдрүүдэд цэцийн энэхүү шийдвэр том цохилт боллоо. Үүнээс үүдэлтэйгээр нөхөн сонгууль болохгүй байх нь хэнд ашигтай байх вэ? гэдэг асуултыг сошиал орчинд хөвөрч эхэллээ.

Улс төрийн судалгааны дүгнэлтүүдээс харахад МАН, МАХН-ны нэр дэвшигчид Хэнтийн тойрогт хамгийн өндөр рейтингтэй байсан бол АН түүхэндээ байхгүй хамгийн муу нэр хүндтэй болоод байсан. Товчхондоо нөхөн сонгууль болохгүй байх нь АН-д ашигтай гэх мэдээлэл сошиал орчинд хөвөрч байна.

УИХ-ын энэ оны хоёрдугаар сард 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах болон санал авах өдрийг тогтоож, баталсан. Энэ дагуу нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр товлон баталсан. Мөн Засгийн газрын нөөц сангаас сонгуулийн зардал болох  287 сая төгрөгийг гаргахаар тогтсон. Энэ дагуу сонгуулийн бэлтгэл ажил явагдаж, УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид өнгөрсөн долоо хоногоос эхлэн тодорч эхэлсэн.

Гэтэл Үндсэн хуулийн Цэц өчигдөр дүгнэлтдээ... Сонгуулийн хуулийн 12.1-т заасан “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө УДШ-д бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй”, 12.3-т  заасан “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө УДШ-д бүртгүүлсэн байх шаардлагатай” гэсэн заалтыг зөрчсөн.  

Мөн нөхөн сонгуулийн зардлыг Улсын төсвөөс гаргах ёстой байтал УИХ Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахаар тогтсон нь Үндсэн хууль зөрчсөн. Иймээс УИХ энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гаргасан шийдвэрээ эргэн харж төсөвт тодотгол хийх замаар нөхөн сонгуулийн зардал болох 287 сая төгрөгийг Улсын төсвөөс захиран зарцуулахаар хуульчлах ёстой гэв.

Ямартай ч ҮХЦ УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлснээр УИХ-ын нөхөн сонгууль дахин гацлаа. ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэдэг. Хэрвээ дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй гэж үзвэл ҮХЦ Их суудлын хуралдаанаа 30 хоногийн дотор хийж, шийдвэрээ баталгаажуулна. Харин ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авснаар хуулиндаа өөрчлөлт оруулж, дараагийн нөхөн сонгуулийг товлох эсэхийг УИХ шийдэх юм.

Анх Ц.Гантулгыг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэж мэдээлэл гаргаад, үүнд таамаглаагүй шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргалаа. Хүмүүсийн дургүйцлийг хүргэж гол анхаарлаа хандуулсан Д.Гантулгын хэргийг нь иргэдэд таалагдахаар шийдэнгээ, нөхөн сонгуулийг хийлгэхгүй байх хүслээ бараг биелүүлчихлээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн журамд...

З6 дугаар зүйл. Цэцийн шийдвэрийг биелүүлэх

1. Цэцийн шийдвэрийг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Хууль зүйн яам, маргагч талуудад тус тус хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор; хэрэв Улсын Их Хурлын чуулганы чөлөөт цагт гаргасан бөгөөд тэр нь онц болон, дайны байдал зарласнаас бусад асуудлаар гарсан бол Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

3. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана.

4. Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх