etoim.mn
photos/15587531995ce8afafd8e3f.jpg

БНСУ-ын Эрүүл мэндийн аялал жуулчлалын танилцуулга арга хэмжээ болж байна. Үзэсгэлэнгээр БНСУ-ын 13 эмнэлгээс ирж үнэгүй зөвлөгөө өгч аялалын байгууллагуудын бүтээгдэхүүн танилцуулах, солонгос хоолны үнэгүй амталгаа зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа явагдаж байна. Үзэсгэлэн өнөөдөр Мишээл Экспо дээр 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм. 

Арга хэмжээний үеэр БНСУ-ын "Халлим" их сургуулийн "Каннам Ариун сэтгэл" эмнэлгийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Профессор Жу Жи Үн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Профессор Жу Жи Үн: Монгол-Солонгосын эрүүл мэндийн хөгжлийн түвшин бага ч гэсэн ойртож байна

-Эрүүл мэндийн аялал жуулчлалын танилцуулга арга хэмжээ болж байна. Ач холбогдол нь юу вэ?

-Энэхүү арга хэмжээнд оролцож байгаа олон эмнэлгийг  төлөөлж ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Өнөөдрийн арга хэмжээнд олон эмнэлэг ирж өөрсдийнхөө танилцуулгыг хийж байна. Тэр тусмаа энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, биднээс зөвлөгөө авч, уулзаж байгаа монголын аялал жуулчлалын байгууллагууд болон эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагуудад талархал илэрхийлье. Эдгээр хүмүүсийн хүчин чармайлт энд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

Өнөөдрийн арга хэмжээгээр дамжуулан Монгол-Солонгос хоёр орны эрүүл мэндийн харилцаа, хөгжлийн түвшин бага ч гэсэн ойртож байгаа. Эрүүл мэндийн хөгжил нь нэг хэмжээнд зэрэгцэн очиход тус нэмэр болсон арга хэмжээ болж байна.

Түүнээс гадна өнөөдрийн арга хэмжээгээр монголд эмчлэгдэж болох өвчтэй хүмүүст зөвлөгөө өгч,  эдгээр өвчтөнүүдийн өвчний түүх, өвчнийх нь талаар эмчилгээний протокол хөтлөх үйл явц явагдаж байна.

-Халлим эмнэлэгт монголоос хичнээн өвчтөн очиж эмчлүүлдэг вэ?

-Халлим их сургууль нь таван том эмнэлэгтэй. Эдгээр эмнэлгийн анхдагч нь Чун чон эмнэлэг юм. Тэр эмнэлэгт жилд 200 орчим монгол өвчтөн ирж эмчлүүлдэг байгаа.

-Харин Монгол улсаас эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд очиж суралцан, туршлага солилцдог байх?

-Солонгос улсад олон монгол эмч ирж байсан. Эдгээр эмч нарт солонгосын анагаах ухааны дэвшилтэт технологи болон эм, эмчилгээний арга туршлага солилцсон байгаа. Эмч нар монголд буцаж ирээд өвчтөнүүдийг анагаах тал дээр илүү дэвшилт гарч сурсан зүйлээ эмчилгээндээ ашиглан ажиллаж өвчтөнүүдээ үзэж байгаа байх гэж найдаж байна.

 Архангай аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа: Солонгосын эмнэлэгтэй сэргээн засах чиглэлээр хамтарч ажиллахаар болсон

-Эрүүл мэндийн аялал жуулчлалын танилцуулга арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцож байна. Таны хувьд ямар ач холбогдолтой арга хэмжээ болж байна вэ?

-Өнөөдөр Солонгосын аялал жуулчлалын төвийн Улаанбаатар хотод байгаа салбараас зохион байгуулж Солонгосын 14 эмнэлгийн удирдлагуудтай Монгол талын эрүүл мэндийн салбарын хөдөө орон нутагт ажиллаж байгаа удирдлагуудыг урьж уулзууллаа. Хамтын ажиллгаа өрнүүлэх боломжийг бүрдүүлж, мэдээлэл солилцсон уулзалт боллоо.

Зөвхөн монгол хүмүүсийг жуучлахаас гадна эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ялангуяа анхан шатанд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудыг солонгосийн их сургуулийн эмнэлгүүд дээр сургаж чадавхжуулах боломжийг бүрдүүлж байна гэж бодож байгаа.

Дээрээс нь монгол эмч, сувилагч мэргэжилтнүүд Солонгост очиж сурах биш, өнөөдрийн ирээд байгаа эмнэлгийн баг монголд ирж аялангаа бидэнд зааж сургах, бусад сайн дурын эмнэлгийн үйлчилгээнүүдийг үзүүлэх боломж бүрдэж байна гэж харж байна.  Архангай аймаг 4 газартай хамтын ажиллагаа эхлүүлэхээр харилцан тохиролцоод байна.

-Хамтын ажиллагааны талаар тодруулахгүй юу?

-Архангай аймаг тархины харвалт өндөртэй байдаг. Харвалтын дараах үлдэцийг нөхөн сэргээдэг, сэргээн засах эмнэлэгтэй хамтарч ажиллан сэргээн засах чиглэлээр хамтарч ажиллахаар ярилцаад байна.  Түүнээс гадна хүн амын өвчлөл нас баралтын  эхний байруудад хавдрын өвчлөл зохилон тохиолдож байна. Үүнтэй холбоотойгоор хавдрын чиглэлээр ажилладаг их сургуулийн эмнэлэгтэй хамтарч ажиллах болсон. Мөн эмч нараа сургах боломж олдсон.

Бас нэг чухал зүйл нь эмэгтэйчүүдийн тусламж үйлилгээ ялангуяа үргүйдэл дээр хамтарч ажиллах чиглэлээр яриа хэлцэл зөвшилцөлд хүрээд байна.

-Хамтын ажиллагаа хэрэгжиж эхэлснээр Архангай аймгийн иргэд эдгээр өвчнийг нутагтаа эмчлүүлэх боломжтой болно гэж ойлгож болох уу?  

Архангай аймгийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар Улаанбаатар хотод ирдэг. Зарим тохиолдолд гадны орон руу явдаг. Тэгэхээр энэ урсгалыг багасгах, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөгүйгээр явахын оронд урьдчилаад мэдээллээ өгөөд өвчлөлийн талаарх дүгнэлт хийж,  хариу өгсөн үед очих нь чухал юм.

Түүнээс гадна өвчтөн илгээх нь төдийлөн чухал биш байгаа ч өвчтөн Монгол улс чадавхитай болох хүртэлээ өвчтөнөө илгээсээр байна байх. Үүний сацуу эмч нараа сургах газар дээр нь хамтарч ажиллуулах чухал байгаа.

Х.Соёл

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх