etoim.mn
photos/olloo_mn_1543562858_tsets.jpg

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудал үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэлээ.

Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа.

Дүгнэлтээс...

УИХ-ын гишүүн Д.Гантулга 2018 оны зургадугаар сарын 8-нд  УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ гаргасныг УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ны өдөр хэлэлцэж, нууцаар санал хураалтаар УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн байна.

2018 оны 6-р сарын 11-нд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгөх хүсэлтээ гаргасан. Нууц санал хураалтаар 60 гишүүний 75 хувь нь түүнийг гишүүнээс чөлөөлөх санал өгч, УИХ-ын тогтоол гарсан.  УИХ-ын гишүүн нь тойргоос сонгогддог ч нийт иргэдийн төлөөлөл болдог. Үүнээс үзэхэд УИХ өөрийн бүрэн эрхийг дагуу гишүүнээс чөлөөлөх тухай 49-р тогтоол гаргасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.  УИХ-ын гишүүнийг чөлөөлөх заалтыг тодорхой болгох, хүндэтгэн үзэн шалтгаанаар гэсэн заалтыг боловсронгүй болгох шаардлагатай байна гэж үзлээ. 

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр: УИХ-ын 2018 оны 6-р сарын 14-ний өдрийн 49-р тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэж үзлээ. Тодруулбал Нөхөн сонгууль явуулах хугацааг зарлахдаа хуулийн тэгш бус байдал бий болгосон. УИХ-ын дээрх шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчсөн байна. Үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн. Санал авах өдрийг сонгууль болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө тогтоох ёстой. УИХ Сонгуулийн хуулийг зөрчиж нөхөн сонгууль болохоос 148 хоногийн өмнө тогтоосон байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх