etoim.mn
photos/08-31 SME.jpg

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн,үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮХСангаас хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа өнөөдөр орон даяар эхэллээ.

Олон нийтийн оролцоог тэгш хүртээмжтэй хангах, төсөл сонгон шалгаруулах үйл явцыг ил тод нээлттэй зохион байгуулахаар ЖДҮ-ийг дэмжих төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу зээлийг хүртээмжтэй болгох үүднээс сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоожээ. 

Төсөл сонгон шалгаруулах үйлажиллагааг ил тод зохион байгуулах зорилгоор сонгон шалгаруулах үйл ажиллагааг цахимаар болон систем ашиглан зохион байгуулж байгаа юм байна. Мөн төсөл сонгон шалгаруулах хороонд 7 гишүүн ажиллахаас төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын 4-н төлөөллийг оролцуулж олон нийтийн оролцоог хангаж байгаа юм байна.

Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах, төсөл сонгон шалгаруулалтын үе шат бүрт тухайн төслийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх боломжоор хангаж ажиллахыг ХХААХҮ-ийн сайд ЖДҮХСанд үүрэг болголоо.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх