etoim.mn
photos/tob tsewerleh.png

Улаанбаатар хотод сүүлийн гурван хоногт таагүй үнэр ихээр үнэртэж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байна. Үүнд БХБЯ-наас Төв цэвэрлэх байгууламжийн олон жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх ажлыг хийж байгаа гэх тайлбарыг БХБЯ-аас мэдээллээ.

Шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний бэлтгэл ажлын хүрээнд олон жил хуримтлагдсан лагийг цэвэрлэх халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх үүрэг өгсөн.  Тэгэхээр сүүлийн өдрүүдэд тархаад буй энэ үнэр нь Улаанбаатар хотын хэмжээнд өдөр тутам гарч байгаа 1200 метр куб түүхий лаг болон лагийг цэвэрлэх халдваргүйжүүлэх ажилтай холбоотой гэнэ.

Олон жил хуримтлагдсан лагийг цэвэршүүлэх, халдваргүйжүүлэх ажлыг 2018 оноос эхлүүлсэн бөгөөд нийтдээ 700 мянга орчим м3 лагийг цэвэрлэх ёстой юм байна.   Энэ онд гэхэд 2019 онд 339 мянган метр куб лагийг халдваргүйжүүлэхээр ажиллаж байна. 2019 оны аравдугаар сарын 1 гэхэд энэ ажлыг бүрэн дуусгах ёстой. 

БХБЯ-ны нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Анхбат: Хуримтлагдсан лагийг задлах, халдваргүйжүүлэлт хийх явцад тодорхой хэмжээний үнэр гарч, салхины чиглэл хурдаас шалтгаалан Улаанбаатар хотод ихээр үнэртэх явдал гарч байна. Энэ ажлыг төлөвлөгөөний дагуу 2018-2020 оны хооронд дуусгах бөгөөд бид төлөвлөгөөг шахаж ажиллаж байна. Гэхдээ энэхүү үнэр нь өвчин үүсгэхгүй" гэв. 

Лагийг үнэргүйжүүлэх, халваргүйжүүлэх ажлыг Япон улсын эрдэмтдийн гаргаж авсан технологи мөн Монгол эрдэмтдийн гаргаж авсан технологийг ашиглан хийж байна.

Шинэ цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр өдөр тутам ирж буй 1200 метр куб лаг тав дахин багасч иргэдийг бухимдуулж буй асуудал шийдэгдэнэ гэдгийг албаны хүн хэллээ. 

  • Одоо үнэртэж байгаа лаг эрүүл мэндэд нөлөө үзүүлэх үү. Хотын иргэд бүтэн зунжингаа салхины улмаас ийм үнэр үнэртэж байх уу?

Лаг нь 44 карт буюу 10 га газарт байгаа. Одоогоор бид нар дөнгөж талыг нь цэвэрлэж дууслаа. Цаг агаарын буюу дулаарахаар лагийн ялзрал ихэсч, үнэр гарна. Товчхондоо хэлбэл удаан дарагдсан зүйл рүү машин механизм оруулаад ухаад эхлэхээр үнэр гараад, салхинаас болоод хот руу үнэртэж байгаа юм. Аль болох үнэр гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Баяр ёслолын үеэр өндөржүүлсэн байдалд ажиллаж үнэр гаргахгүй байх тал дээр анхаарна. Ямартай ч энэ үнэр нь шууд хүний биед нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ энэ үнэр бол байх ёсгүй асуудал юм.

  • Шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажил ямар шатандаа явна вэ?

Барилга угсралтын ажлын гэрээ байгуулагдсан. Мөн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд хийгдсэн бөгөөд төслийн нэмэлт санхүүжилтын талаар хоёр улсын Засгийн газар тохиролцож байгаа. Ажлын зураг төсөл 6-р сарын 15 гэхэд дуусна. 7-р сард ажлыг эхлүүлнэ. Шинэ цэвэрлэх байгууламж урт хугацаанд баригдах учраас бид энэ цэвэрлэх байгууламжаа ашиглах болохоор эдгээр ажлуудыг хийж байна. Бидний барьж байгаа төлөвлөгөөгөөр 2023 он гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх