etoim.mn
photos/4bd85064722db7ab80b39a88cd0f9ec1.jpg

Номин компанид Хан-Уул дүүргийн ногоон байгууламжтай хэсэг, “120 мянгат”-ын орчим барилга барих зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн зүгээс Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн билээ.

Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаас тодруулахад “Дүүрэг болон иргэдээс хүсэлт ирсэн. Өмнө нь тэр компанид олгогдчихсон газар. Гэхдээ барилга байгууламж баригдах зөвшөөрөл олгогдоогүй. Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний албанаас мэдээлэл аваад энэ  асуудлыг цаашид ногоон байгууламж хэвээр нь ашиглахаар ажиллаж байна” хэмээн хариуллаа.

Харин  нийслэлийн газрын албанаас “Энэ газрыг “Номин холдинг”-оос өмнө өөр байгууллага эзэмшиж, ашиглаж байсан. Ингээд шат дараалан эрх нь шилжиж энэ компанид ирсэн байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр заалтад хүчингүй болгох тухай заалт байдаг. Энэхүү хууль заалтад нийцэж байгаа эсэх,  яаран сандран хүчингүй болгочихоор эргээд шүүх дээр ялагдан эрхийг нь буцаан сэргээх болдог. Иймээс нэлээн судалгааны шатанд авч үзэх шаардлагатай байгаа.

Ашиглах зөвшөөрлийг нь олгосноос хойш яг хоёр жил нь хүрээгүй байгаа учир шууд цуцлах боломжгүй байгаа. Тиймээс өөр аргыг хайж байна” хэмээн мэдэгдлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[66.181.170.215]

2019-05-27 17:33:33

Top 100 companii negiih ni unen turh