etoim.mn
photos/baf3512dbade0d0ca5afe9e8e19cba44.jpg

Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас хийсэн мэдээлэлд хүүхдүүдийн шудрага байдлын үнэлгээ улам муудаж байгаа талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл хүүхэд гэдэг цагаан цаасыг аливаад зөв шудрагаар хандаж сургахад мөн тэднийг зөв бурууг ялган бусаддаа үлгэр болоход нь туслах зорилгоор "Найзын яриа" зурагт номын үргэлжлэл болох "Найзын яриа" хүүхэлдэйн киног бүтээжээ. 

Тус киног бүтээсэн багийнхан энэхүү киног үзээд бяцхан хүүхдүүд төдийгүй тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид нь хүүхдүүдэд аливаа зүйлийг зөвөөр таньж мэдэх болон ямарваа нэг зүйлд шудрагаар хандах нь хичнээн гайхалтай зүйл болохыг ойлгуулахад нэмэр болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 

Ингээд та бүхэнд "Найзын яриа" хүүхэлдэйн киног танилцуулж байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх