etoim.mn
photos/olloo_mn_1400898285_5f8b37f83555cb82big.jpg

Сүүлийн жилүүдэд халуун орны хумхаа Монголд зөөвөрлөгдөн орж ирэх болсныг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлэв. 2009-2018 онд 14 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Хумхаа өвчнийг “зуучлагч” нь гаднын улс орнуудад амьдарч байсан 18-54 насны иргэд аж. Тэдний олонх нь буюу 78.6 хувь нь эрчүүд байдаг. Түүнчлэн манай улсад ирсэн ийм өвчтэй жуулчдын тоо сүүлийн таван жилд 23 хувиар өссөн байна.

Уг өвчний нууц үе нь дунджаар 35 хоног бөгөөд дотор муухайрч, бие тавгүйтэх шинж илэрдэг байна. Монголд 2014-2018 онд бүртгэгдсэн хумхаа өвчний тохиолдолд сүүлийн таван жилээс 1.8 дахин нэмэгдэж, жилд дунджаар 2-3 хүн өвчлөх эрсдэлтэйг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулав.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх