Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/new_4305e66dbdcd204f0d30b24ff1c7ed049f98b70d.jpg

Чингэлтэй дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 3852 орчим элсэгч бүртгэнэ. Энэ жил тус дүүрэг нь төрийн өмчийн ерөнхий боловсролын 5, 17, 23, 24, 37, 39, 47, 50, 57, 61, 72, 117, 138, 139, 140 зэрэг нийт 15 сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар 2019 оны 05 дугаар сарын 13-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангид цахимаар 1302 хүүхэд хүсэлт ирүүлснээс 978 элсэгчийн бүртгэлийг баталгаажуулсан байна.

Цахим бүртгэлийг parent.esis.edu.mn хаягаар болон ухаалаг гар утасны ESIS аппликэйшнээр бүртгүүлэх боломжтой юм. Мөн дээрх сургуулиудаас хамран сурах тойргийнхоо харъяа сургуульдаа очиж бүртгэлийн ажилтнаар бүртгүүлэх боломжтой. Цахим бүртгэл нь эцэг эхчүүд, асран хамгаалагчаас бичиг баримт шаардахгүй, цаг хугацаа хэмнэх зэрэг давуу талтай бөгөөд цахим элсэлтийн хариуг тухайн сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч хянаж шийдвэрлэн эцэг эх, асран хамгаалагчид системээр болон утсаар мэдээлнэ гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх