Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/YeKmpXqPgxyVhhKLKmbichil_uurhai.jpg

Тавдугаар сарын 23-ны өдөр 23.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг "Шарын гол майнинг" алтны уурхайд осол гарчээ. Ослын улмаас 29 настай нэг ажилтан одоо болтол олдоогүй байна. Тодруулбал, уурхайн тогтоол нууранд нуралт болж 60 тоннын том оврын автомашинтайгаа унасан юм байна.

Осол болсноос хойш 36 цаг болж байгаа боловч том оврын автомашин нь ч харагдахгүй, осолдсон иргэнийг гаргаж авч чадаагүй байна. Ослын газарт Дархан-Уул аймгийг Онцгой байдлын газраас арван алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас долоон алба хаагч ажиллаж байна. Одоогийн байдлаар осолдож сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх