Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1558839733_7923.jpg

Төрийн бус байгууллагууд болон, иргэний нийгмийн төлөөллүүд хамтарч шатахууны үнийн хөөрөгдөл, хятадуудад өгсөн газартай холбоотой асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэ үеэр машинтай жагсаал зохион байгуулагчид “Ирэх даваа гариг буюу энэ сарын 27-ны өдрийн 13.00 цагт төрийн ордны зүүн талд ард түмэн бид бензиний үнийн хөөрөгдлийн асуудлаар тэмцэл өрнүүлнэ. Бидний тавьж буй шаардлага тун энгийн. Хятадуудад  газар олгох гэж буй хамтын ажиллагааны гэрээг Засгийн газраас яаралтай цуцал. Хоёрдугаарт, шатахуун, мах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлах, зөв зохистой бодлого явуулах нь засгийн газрын үүрэг. Энэ үүргээ биелүүлэхийг шаардаж байна. Гуравдугаарт, Засгийн газар УИХ-ыг тарахыг шаардаж буй. Энэхүү тэмцэл гурван хоног үргэлжилнэ” гэв. Уг жагсаалд “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Үнэн ба зөв нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран оролцох юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх