Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/TheresaMay.jpg

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй эрх баригч Консерватив намын даргын албан тушаалаас зургадугаар сарын 7-нд огцорно гэдгээ баасан гарагт мэдэгдлээ.

Их Британийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, намын нөхдийн шахалтаар, тэр дундаа, Мэйн танилцуулсан “Brexit”-ийн асуудлаарх шинэ хэлэлцээрт сэтгэл дундуур байгаа сайд нарын гишүүдийн шахалтаар тэрбээр ийм мэдэгдэл хийхэд хүрчээ. Тэд хэрэв эрх мэдлийг шинэ удирдагчид өө сэвгүй шилжүүлэн өгөхөөс татгалзаж, огцрох өдрөө мэдэгдэхгүй бол түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг дахин тавина гэж сүрдүүлсэн байна.  

Энэ нь Мэй мөн Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалаас огцрох ёстой гэсэн үг юм. Гэхдээ тэрбээр зургадугаар сарын эхээр Их Британид төрийн айлчлал хийх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж амжих юм.

Одоогоор тус улсын Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон нэрээ дэвшүүлэхээ хэдийнэ мэдэгдээд байгаа боловч шинэ удирдагчийн сонгуулийн үйл явц зургадугаар сарын 7-ноос хойш албан ёсоор эхэлнэ.

Түүнчлэн парламентын Нийтийн танхимын дарга асан Андреа Лидсом нэрээ дэвшүүлж магадгүй гэдгээ мэдэгдсэн юм. Консерватив намын даргын суудалд нэр дэвшиж магадгүй хүмүүсээр мөн Гадаад хэргийн сайд Жерем Хант, Дотоод хэргийн сайд Сажид Жавид нарыг нэрлэж байна.

Сайд нарын танхимын шинэ дарга сонгогдох хүртэл Мэй Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэнэ.

Тереза Мэй Даунинг-стрит дэх албан ёсны өргөөнийхөө үүднээс огцорно гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр үгийнхээ төгсгөлд нулимсаа барьж чадалгүй уйлсан байна.

 

Эх сурвалж: Монцамэ.мн 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх