etoim.mn
photos/61097502_682336982204196_9064127199413534720_n.jpg

Бид АНУ-ын хийдэг шиг сайн чипүүд хийж чадна, гэхдээ энэ нь бид АНУ-аас чип худалдан авахгүй гэсэн үг биш.

Бид АНУ-ын хамтрагчдаа хаяхгүй бас зөвхөн өөрсдөө өсөж хөгжихийг зорихгүй, бид хамтдаа өсөж, хөгжих болно. Энэхүү “тайван үе”-ээр бид “1+1” бодлогыг сонгосон – манайд чип нийлүүлэлтийн тал хувь нь АНУ-аас ирдэг бол нөгөө хагас нь Huawei-гээс ирдэг. Бид дэлхийн нэг хэсэг болохын оронд дэлхийгээс алслагдаж чадахгүй.

90 хоног бидний хувьд тийм ч  том асуудал биш, бид бэлтгэлтэй байгаа. Бидний хувьд ажлаа сайн хийх л хамгийн чухал зүйл. АНУ юу хийх нь бидний хяналтаас гадуур зүйл.

Бид маш их золиос гаргасан – бид өөрсдөдөө болон гэр бүлдээ маш бага анхаарал хандуулж байна, ялангуяа эцэг эхдээ. Хийж буй зүйлээ хамгийн сайнаар хийх нь бидний гол зорилго учраас бид ингэж ажиллаж байгаа. Бид нийгэмд хувь нэмрээ оруулахын тулд АНУ-тай хамтран ажиллахыг хүсэж байгаа, тиймээстэднийг хэзээд хүлээн авахад бэлэн.

5G нь 4G-гээс 20 дахин, 2G-гээс 10’000 дахин том. 5G-гийн нэгжид ногдох эрчим хүч зарцуулалт 4G-гээс 10 дахин бага, хэмжээний хувьд 70% жижиг. Mанай бүтээгдэхүүнүүд хэдэн арван жил хэрэглэсэн ч муудахгүй материалуудтай. Эдгээр хүчин зүйлүүд нь Европт нэн тохиромжтой, тиймээс ч Европ бидэнтэй сайн түншийн харилцаа холбоотой байгаа.

АНУ-ын улс төрчид бидний хүчийг дутуу үнэлж байж магадгүй. Тэд 5G-гийн салбарт хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй. Ганц үүгээр ч зогсохгүй, манай өрсөлдөгчид ойрын 2, 3 жилдээ ч бидэнтэй эн зэрэгцэн ирэх боломжгүй.

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх