Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180609_p1cakpc0mi1j704171k0n1t7d19sm3.jpg

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.3 дахь заалтад ноолуурын түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэх, Засгийн газрын 2018 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Ноолуур” хөтөлбөрийн 2.2.3 дахь заалтад ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, 4.1.6-д угаасан ноолуурын экспортыг багасгах чиглэлээр тарифын болон тарифын бус хязгаарлалт хийх асуудлыг судлан шийдвэрлэх” гэж заасан.

Энэхүү арга хэмжээний хүрээнд ноолуурын салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах бодлого боловсруулах ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-105 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсгийн боловсруулсан бодлогын бичиг баримтыг холбогдох талуудаар хэлэлцүүлэх ажлыг Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид, судлаачид оролцлоо.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх