Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180609_p1bl240jlq19ponqo18u16k3plv1.jpg

Энэ долоо хоногт /2019.05.20-2019.05.24-ны өдрүүдэд/ Тээврийн цагдаагийн алба Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1193 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 865 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгасан байна. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 30 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүн амь нас хохирсон, орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирсон хэргүүдэд шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн осол 9 бүртгэгдэж 9 хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн ба 7 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Явганаас хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн 5 нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол 2 нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

- 2019.05.20-ны 20:48 минутанд Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр  Гачууртын замд амины Honda Fit  автомашины жолооч 55 настай М согтууруулах ундаа хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, Toyota Prius маркийн автомашинызорчигч 3 настай эмэгтэй С гэмтсэн.

-  2019.05.20-ны 16:40 минутанд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Дунд голын гудамж, “Наран” дунд сургуулийн хойд замд амины Toyota Harrier маркийн автомашины жолооч БНХАУ-ын иргэн Ш нь явган зорчигч  7 настай Т-г мөргөж гэмтээсэн.

- 2019.05.20-ны 22:40 минутанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарны зам, Өгөөмөр захын урд замд марк улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 57 настай Б мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан. тус албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс болон Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алdа хаагчид шуурхай ажиллаж Hyundai Accent Verna маркийн автомашин үйлдсэн болохыг олж тогтоосон байна.

- 2019.05.21-ний 07.55 цагийн орчим Булган аймгийн Хутаг-өндөр сумын 1-р багийн Сахрын рашаан” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 22 км-т/ асфальтан замд амины Toyota Estima маркийн автомашин нь онхолдож зорчигч 38 настай эмэгтэй С нас барсан.

- 2019.05.22-ны орой 16.05 цагийн орчим Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3-р баг /35 зөрлөгийн хойш 16 км-т/ асфальтан замд амины Toyota Wish маркийн автомашин онхолдож, зорчигч БНХАУ-ын иргэн Ж нас барсан

- 2019.05.22-ны оройн 19.40 цагийн орчим Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2-р баг Нам ухаа” гэх газар /Сумын төвөөс Баруун хойш 15 км-т/шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож зорчигч 1,8 настай эрэгтэй Б нас барсан. 

- 2019.05.23-ны өдөр 15.50 цагийн орчим Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3-р баг “Дөхөм” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 90 км-т/шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож жолооч 52 настай эрэгтэй Л нас барсан хэргүүд бүртгэгдсэн байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 25 осол, мөргөлдөх хэлбэрээр 4 осол, онхолдох хэлбэрээр 4 осол тус тус бүртгэгдсэн байна.

Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочид баривчлах шийтгэл ногдуулан ажиллажээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 0.9 хувиар, ослын шинжтэй дуудлага 0,94 хувиар тус тус өссөн бол зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг осол 16,6 хувиар, гэмтсэн хүн 3,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх