etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Улс эх орны тулгамдсан асуудлуудтай холбоотой, иргэд олон нийтийн санааг зовоож буй асуудлыг УИХ дээр ярих зайлшгүй шаардлагатай байна. Хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулчихвал төр сайхан болно гээд олон хүн итгэж байсан. Г.Занданшатар таныг УИХ-ын дарга болгосон. УИХ-ын үйл ажиллагаагаа нэг гөлөрчхөөд, явахгүй байна даа. Ерөнхийлөгч өчигдөр биднийг дуудаж уулзсан. Архидалтаа болиоч ээ гэж хэлж байна. Архидалтаас чинь болж хүний аминд хүрээд байна гэж хэллээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүд нь ордноор архи уугаад яваад байсан гэдэг мэдээлэл Ерөнхийлөгчид хүрсэн байна. Зүгээр орж ирсэн иргэдийг хүртэл архиар шахаж байгаад амь насанд нь хүрсэн гэдэг ойлголт ард түмний дунд очсон байна. Энэ асуудлаа бид ярих ёстой. Одоо УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. Манан-г зайлуулчихвал Монгол сайхан болно гээд МАНАН бүлэглэлийн зарим дарга нарыг зайлуулсан нь үнэн. Сайжраад байгаа зүйл харагдахгүй байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Чуулганы үдээс хойших хуралдаан дээр Ерөнхий сайдыг байлгамаар байна. Ерөнхий сайд хаана явж байна вэ. Хэнтий, Ховд явлаа гэдгээс хойш сураг алдарлаа. Хотод УИХ-ын дарга нь Ерөнхий сайд мэт Туул гол, төрийн байгууллагуудаар явж харагдах юм. Ерөнхий  сайд юу хийж байгааг гаргамаар байна. Мөн Дэгийн тухай хууль хэлэлцэхийг хойшлуулмаар байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Нийгэм улс төрийн асуудал УИХ-аас хамаарна. Ж.Батзандан гишүүний асуултын хаяг буруу байна. Хууль тогтоох байгууллага өдөр тутмын амьдралд тулгамдаж хуулийг өөрчлөх, үүрэгтэй. Улс орондоо үйлчлэхээс өөр зорилго бидэнд байхгүй. Үр дүнгүй маргалдаж цаг хугацаа арсалдах нь УИХ-д хортой. Танин мэдэхгүйн асуултаар мэтгэлцэх нь олны доог тохуу болж байна. Парламент дахь бүлэг оюун ухаандаа найдах хэрэгтэй. Төрийн ажилд хандахдаа хувийн араншинтайгаа хутгаж болохгүй. УИХ дээр үг хэлж байгаа гишүүн ард түмэндээ өдөр тутам шалгалт өгч байна гэж бод. Хуралдаандаа ирэхгүй байгаа гишүүдийг зарлах болно. УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно. 

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж байгаа учир чуулганы хуралдааныг түр завсарлууллаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх