etoim.mn
photos/atg 123456789.png

АТГ-аас өнгөрсөн сард хийж гүйцэтгэсэн ажлууд болон олны анхаарлыг татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийж байна.

Өнөөдөр АТГ-ын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлын илэрхийлэл болгож, сар бүрийн  25-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ удаа 2019 оны 5 дугаар сард хийсэн ажлын талаарх мэдээллийг холон нийтэд хүргэсэн юм. Тус тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулласыг хүргэе. 

-Төрийн сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулна уу?

- Одоогоор манайд энэ талаар шалгагдаж байгаа асуудал байхгүй.

-Худалдааны хөгжлийн банктай холбоотой шалгалтын ажиллагаа ямар төвшинд байгаа вэ? Тус банкны ТУЗ-ын дарга Эрдэнэбилэг, Орхон болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хил давсан гэсэн асуудал яригдаад байгаа. Эдгээр хүмүүс хилийн хориг байсан юм уу?

– Худалдаа хөгжлийн банктай холбоотой асуудлыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

-Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга нар авлигын асуудлаар шалгагдаж байгаа гэдэг нь үнэн үү?

-Төрийн өндөр албан тушаалтан холбогдож байгаа эрүүгийн хэргүүд хууль заасны дагуу прокурорын хяналтад дор шалгагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын ажиллагаа , шүүхийн шат гэсэн дамжлагатай явдаг. Манайд шалгагдаж байгаа хэргүүд мөрдөн байцаалтын шатандаа байна.

-МХЕГ-ын байцаагч нартай холбоотой хэргийн талаар мэдээлэл өгнө үү? 

-Нийгэмд энэ хэргийг МХЕГ-ын байцаагч нар гэж буруу ойлгож байгаа. Үнэндээ энэ хэрэг тус байгууллагын хэлтсийн дарга болон зарим албан тушаалтантай холбоотой хэрэг. Энэ хэрэг шүүхээр шийдэгдсэн. Бидний зүгээс тухайн хэрэг гарах болсон нөхцөл байдлыг судалж үзсэн. Үүний үр дүнд тухайн үйл ажиллагааг нарийн тодорхойлсон журам байгаагүй буюу албан тушаалтнууд үзэмжээр ажиллах боломжийг бүрдүүлчихсэн байсан. Тиймээс бид зөвлөмж хүргүүлж, үйл ажиллагааг ил, тод нээлттэйгээр, холбогдох журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөсөн.

-ЖДҮХС-гийн шинэчилсэн журмыг баталлаа. Энэ журам нь танай байгууллагаас тавьсан шаардлагад хэр нийцэж байна вэ?

-100 хувь нийцэх боломж байхгүй. Гэхдээ нэлээд ахиц гарсан.

-Хүүхдийн шударга байдлын анхны үнэлгээ нь хэд байсан бэ?

-Үнэлгээ анх 2010 онд хийгдэхэд 3.29 пункттэй байсан. 2014 оныг хүртэл үзүүлэлт өсөж 4 гэсэн пункттэй болсон. Харин үүнээс хойш буурсаар 3.91 болсон. Энэ жил 21 аймаг, есөн дүүргийн 6,576 хүүхдийг хамруулсан.

-Эрдэнэтийн 49 хувийн асуудлын шалгалтын ажиллагаа ямар шатандаа явагдаж байгаа вэ. Нэмж яллагдагчаар  хэдэн хүнийг татсан вэ?

-Нийгэмд хүлээлт үүсгэсэн хэргүүд прокурорын хяналтад шалгагдаж байна. Прокуророос эрчимжүүлэх даалгавар ирсэн. Мөн манай газрын дарга ч гэсэн Мөрдөн шалгах албанд эрчимжүүлсэн байдлаар ажиллах чиглэл өгсөн.

-Эрүүл мэндийн яамны ажилтнуудыг чухам хүнийг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?

-Эрүүл мэндийн яамны нэр бүхий албан тушаалтнууд эм хангамжийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хууль бусаар аж ахуйн нэгжид олгохдоо авлига авсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх